Ньюс хөтөч: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно

Ньюс хөтөч: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно

09.00 цагт СТӨ-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулсан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.

09.00 цагт ХЗҮХ-д Оюуны өмчийн багц хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ШУА-ийн Газар зүй-геоэкологийн хүрээлэнд "Газрын харилцаа 2019" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Корпорейт зочид буудалд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” болно.

09.00 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монголын хөгжлийн философи” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн" болно.

10.00 цагт Герман-Монголын МСҮТ-д Монголын шилдэг таван залуу гагнуурчин ур чадвараараа өрсөлдөнө.

10.00 цагт АМГТГ-ын I байранд тус газраас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

10.00 цагт Баянгол дүүргийн 47 дугаар сургуульд “Хүүхэд хөгжлийн танхим”-ын нээлт болно.

10.30 цагт Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт Монголын морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 12-нд болох "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлнэ.

11.00 цагт Үндэсний номын санд "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлт болно.

11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Охидын түүх, "Босоо Хөх Монгол" ТББ-аас "Охидын хүчирхийлэлд цэг тавъя" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг эхэлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж