"Байтаг Богд" 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

"Байтаг Богд" 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

"Байтаг Богд" 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema awards-2019” ёслолын ажиллагаа өчигдөр орой /2019.05.02/ 18.00 цагаас Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар “Фантастик” продакшны “Байтаг богд” уран сайхны кино 100 сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

“Өргөө” кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг ёслолын ажиллагаанд “Холливуд Монголд” анхдугаар наадмын хүндэт зочноор уригдсан Холливудын 16 уран бүтээлч оролцож, монголын уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм.

Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд 2017, 2018 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байсан хамгийн их үзэлттэй 30 уран бүтээлээс шилдгийн  шилдэг 10 бүтээл 10 номинацид нэр дэвшин өрсөлдсөн юм. Үүнд “Маш нууц-2 Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Солиот эх”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Амьдрал”, “Приусын босс”, “Нинжин сэтгэл”, “Миний нууц”, “Говийн домог”, “Ээжийн дайсан-2”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Bad angel”, “Single ladys 3”, “Mongolian connecion” зэрэг 10 дэлгэцийн бүтээл өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ

“Фантастик” продакшны “Байтаг Богд” уран сайхны кино

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоогийн дүрээр

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР 

“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

“Фантастик” продакшны зураглаач Г.Гүенбаатар

ШИЛДЭГ ДҮР ХУВИРГАЛТ

“Солиот эх” уран сайхны кино нүүр хувиргагчийн шагналыг жүжигчин Н.Онон төлөөлж авсан.

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

“Амьдралоги” уран сайхны кино, хөгжмийн зохиолчийн шагналыг жүжигчин Г.Ундармаа төлөөлж авсан.

ШИЛДЭГ ЗОХИОЛ 

“UBS” телевизийн “Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.Сумъяагийн шагналыг Ж.Баяр хүлээн авлаа.

ШИЛДЭГ ПРОДЮСЕР

"Mongolian connection" киноны продюсер Б.Амарсайхан

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж