Руди Янгблад: Монголчууд индианчуудтай их төстэй

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Руди Янгблад: Монголчууд индианчуудтай их төстэй

Руди Янгблад: Монголчууд индианчуудтай их төстэй

“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүндэт зочин Руди Янгбладтай “Cinema Awards-2019 ёслолын ажиллагааны үеэр цөөн хором ярилцлаа. Түүнийг дэлхий дахинд алдаршсан Apocalypto” киногоор нь монголчууд сайн мэдэх биз.

-Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш сайхан газар нутагтай, сайхан элгэсэг, нөхөрсөг ард түмэн байна.

-Монголд ирэхээсээ өмнө судалж үзсэн үү?

-Америк тивийн уугуул иргэд нь индианчууд байдаг. Америкийн индианчуудтай монголчууд их төстэй. Магадгүй холын хамаатнууд ч байж магадгүй.

-Монголчууд таныг “Apocalypto” киногоор нь сайн мэднэ. Хэдэн настайдаа энэ бүтээлд тоглож байсан бэ?

-Би “Apocalypto” кинонд тоглохдоо 25 настай байсан. Одоо хэдэн настайгаа нууцалмаар байна.

-Америкийн уугуул иргэд болох индиан омгуудыг устаж байгаа гэж үнэн үү. Индианчууд орчин цагт хэрхэн амьдардаг тухай яриач?

-Америкийн индианчууд үндэсний бүжигчин бас дуучин. Би АНУ-ын индианчуудын команчи овгийн хүн л дээ. Орчин цагт индианчууд АНУ-ын  Засгийн газраас тогтоосон байгалийн тусгай хамгаалалттай газар амьдардаг. Зарим нь орчин үеийн хэв маягаар амьдарч байна. Гэхдээ индианчууд гарал угсаа, ёс заншлаа хадгалсаар ирсэн.

-Гэр бүлтэй юу?

-Би одоохондоо ганц бие амьдардаг.

-Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал ирвэл хүлээж авах уу?

-Мэдээж би дуртай хүлээн авна. Мөн Холливудад Монголын кино урлагийн орон зай эзгүй байгаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж