“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүндэт зочин Руди Янгбладтай “Cinema Awards-2019” ёслолын ажиллагааны үеэр цөөн хором ярилцлаа. Түүнийг дэлхий дахинд алдаршсан “Apocalypto” киногоор нь монголчууд сайн мэдэх биз.
-Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш сайхан газар нутагтай, сайхан элгэсэг, нөхөрсөг ард түмэн байна.
-Монголд ирэхээсээ өмнө судалж үзсэн үү?
-Америк тивийн уугуул иргэд нь индианчууд байдаг. Америкийн индианчуудтай монголчууд их төстэй. Магадгүй холын хамаатнууд ч байж магадгүй.
-Монголчууд таныг “Apocalypto” киногоор нь сайн мэднэ. Хэдэн настайдаа энэ бүтээлд тоглож байсан бэ?
-Би “Apocalypto” кинонд тоглохдоо 25 настай байсан. Одоо хэдэн настайгаа нууцалмаар байна.
-Америкийн уугуул иргэд болох индиан омгуудыг устаж байгаа гэж үнэн үү. Индианчууд орчин цагт хэрхэн амьдардаг тухай яриач?
-Америкийн индианчууд үндэсний бүжигчин бас дуучин. Би АНУ-ын индианчуудын команчи овгийн хүн л дээ. Орчин цагт индианчууд АНУ-ын Засгийн газраас тогтоосон байгалийн тусгай хамгаалалттай газар амьдардаг. Зарим нь орчин үеийн хэв маягаар амьдарч байна. Гэхдээ индианчууд гарал угсаа, ёс заншлаа хадгалсаар ирсэн.
-Гэр бүлтэй юу?
-Би одоохондоо ганц бие амьдардаг.
-Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал ирвэл хүлээж авах уу?
-Мэдээж би дуртай хүлээн авна. Мөн Холливудад Монголын кино урлагийн орон зай эзгүй байгаа.








ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ