“Cinema Awards”-ын улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

“Cinema Awards”-ын улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

“Cinema Awards”-ын улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд өчигдөр орой /2019.05.02/ Шангри-Ла зочид буудалд “Cinema Awards-2019  кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.


Шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагааны үеэр олны танил уран бүтээлч бүсгүйчүүдийн гоёл олны анхаарлыг ихэд татаж байв. Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгийн хувьд “Зосон” брэндийн үндэсний гоёмсог дээлээр гоёсон байлаа.

Тэрбээр “Миний дээлийг үндэсний хувцасны  “Зосон” брэндийн дизайнер н.Шийлэгмаа маань урлаж өгсөн. Монголын кино урлагийнхны хувьд маш сайхан үйл ажиллагаа болж байна. Энэ өдрийг уран бүтээлчид маань нэлээдгүй хүсэн хүлээсэн болов уу. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олон нийт 15 номинаци шалгаруулж, энэ номинациудад продакшн тус бүр тав таван номинацид хүнээ өрсөлдүүлэх эрхтэй болсон. Манай продакшны хувьд  “Солиот эх” уран сайхны уран бүтээлчдийн багаас таван номинацид өрсөлдсөн” гэв.

Харин “Шилдэг өнгө” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү цагаан өнгийн дэгжин хослолоор гоёсон байлаа. Тэрбээр өмссөн гоёлынхоо талаар ярихдаа “Саяхан би “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо Европ амьдарч буй монголчууддаа үзүүлээд ирсэн. Тэр үеэрээ Швед улсаас худалдан авсан цагаан өнгийн хослолоор гоёлоо. Өнөөдрийн “Cinema awards-2019” шагнал гардуулах ёслол гайхалтай сайхан боллоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд кино театрын дэлгэцнээ гарсан уран бүтээлүүдээс “Нинжин сэтгэл” уран сайхны кино эхний 10-т орсон. Тийм учраас баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тун удахгүй “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байгаа” гэсэн юм.

Жүжигчин Г.Ундармаагийн хувьд хар хослолоор гоё, гялалзсан чамин гар цүнхээр гоёсон байлаа. Мөн дуучин Ука гялалзсан шигтгээтэй даашинз өмсчээ. Дуучин Ука “Юуны өмнө “Өргөө” кино театрын хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний хувьд энэ кино театрын байнгын үйлчлүүлэгч л дээ. Өнөөдрийн өмссөн даашинзны хувьд саяхан БНСУ-д аялан тоглолт хийж байхдаа худалдан авсан даашинзаа өмссөн” гэдгийг нээлтийн үеэр хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж