Нийгэмд тулгамдаж буй асуудлын эмхэтгэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Нийгэмд тулгамдаж буй асуудлын эмхэтгэл гаргалаа

Төрийн ордонд Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах  зорилготойгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас “Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үндсэн үзүүлэлт” хэмээх товхимолыг эмхэтгэн гаргаж байгаагаа танилцууллаа.

Нийгмийн хамгааллын салбарт 2500 гаруй төрийн албан хаагч ажиллаж өнгөрсөн оны байдлаар давхардсан тоогоор 6,2 сая иргэнд үйлчилгээ үзүүлсэн аж.

Энэхүү товхимолд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарынхнын хийсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар бичсэн байна.  Арга хэмжээний үеэр бүртгэл мэдээллийн механизмийг боловсронгуй болгоход ихээхэн чухал талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Сайд Т.Ганди танилцууллаа.

Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцохоор болсон нь уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж