"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна" | News.MN

"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ихэнх нутгаар 20 хэм хүртэл дулаан байлаа. Говийн аймгийн нутгаар буюу Өмнөговь аймгийн Мандал говьд энэ сарын 1-ны өдрийн байдлаар нэмэх 30 хүртэл халжээ. Өнөөдрөөс эхлэн агаарын температур ихэнх нутгаар 5-6 хэмийн хүйтэн, салхи 15-16 м/с хүртэл ширүүсч нойтон цас орох бол зарим газраар бороотой гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар Цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.


-Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсч байна. Энэ сард цаг агаар ямар байх  төлөв ажиглагдаж байна вэ?

-Өнөөдрөөс нутгийн хойд  хэсгээр цаг агаар муудаж, нойтон цас орно.  Маргаашаас зүүн аймгуудын нутгаар бороотой. Ерөнхийдөө энэ сарын 5-н хүртэл ихэнх нутгаар хүйтэрч, салхи 14-16м/с хүртэл ширүүснэ. Тавдугаар сард  агаарын температур нутгийн зүүн өмнөд тал буюу говийн ихэнх нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх юм. Сарын хоёрдугаар 10 хоногийн дундуур нутгийн зүүн хагас, зарим газраар бороотой, уулархаг нутгуудаар нойтон цастай.  Ерөнхийдөө энэ сард цаг агаар тогтворгүй, сэрүүн байна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаахан, хур тунадас багатай байх юм.

-Газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад бороо хэр их орох төлөвтэй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр газар тариалангийн бүс болон төвийн нутгаар хур тунадас их орно. Олон жилийн дунджаас илүү байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Архангайн хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаар 21-31 мм хур тунадас /бороо/ ордог бол үүнээс илүү байх төлөвтэй юм. Харин бусад нутгаар 3-21 мм хүртэл тунадас ордог. Хур тунадас говийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутгаар болон бусад газраар  олон жилийн дундаж орчим байна.

-Нийт нутгаар хуурайшилттай, гал түймрийн аюултай төвшинд хүрснийг Онцгой байдлын ажилтнууд сэрэмжлүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо орсон ч газарт чийг өгч, хуурайшилтыг дарж чадсан болов уу?

Дөрөвдүгээр сард Зүүн аймгуудаар хур тунадас барагтай л ороогүй. Тэгэхээр хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюул гарах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Харин бусад нутгуудаар буюу Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн зүүн хэсэг, говийн нутгуудаар ахиу цас, бороо орсон нь хуурайшилтыг дарж, газрыг чийглэсэн байх.

-Тавдугаар сарын төлөв байдлаас ажиглахад зургадугаар сарын ерөнхий төлөвийн зураг гарсан уу. Ирэх сард хур тунадас ямар байх бол?

– Зургадугаар сард  олон жилийн дунджаар төвийн нутгийн хойд тал, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас 49-70 мм хүртэл ордог байгаа. Баруун болон говийн аймгуудын нутгаар 8.3 мм бол бусад нутгаар 29-49 мм хүртэл хур тунадас ордог. Энэхүү дунджаас ирэх зургадугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хур тунадастай. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
45
ГайхмаарГайхмаар
26
ХахаХаха
16
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-03 103.10.23.76

Халхууд зөв ярьж чадахгүй байхад хасгууд аргагүйш дээ

Avatar

Зочин 2019-05-03 66.181.186.165

Ямар ч мэдлэг,чадваргүй сэтгүүлч…

Avatar

zochin 2019-05-03 64.119.17.231

Garchigtaigaa tohirohgui medeelel bn.Boroo ih orno gesen um slga l bnshdee ene medeend ni.Oilgomjtoi um bichij baigaachdee.

Avatar

ЖАК 2019-05-03 202.9.43.207

СЭТГҮҮЛЧ ХҮҮХНҮҮД ИХИ АРХИДДАГ ГЭСЭН ТЭГЭЭД СОГТУУ ИРЭЭД Л ХАЛЬТ МУЛЬТ УНШААД БИЧЧХЭЖ ХҮН АМЬТАНЫГ ГОРЬДООГООД Л ИХ ЦАС ОРНО ГЭЭД Л БИЧИЖДЭЭ

Avatar

Зочин 2019-05-03 66.181.161.120

Одоо цагийн залуус ерөөс монгол хэлээр зөв ярьж чадахаа больжээ!!! Түг таг гээд уншихад хүрэтл ядаргаатай, "тэгдэг байгаа, ингэдэг байгаа гэж" ярина! Тэгдэг ингэдэг гэдэг чинь байнга давтагддаг үйлдэл, харин "байгаа" гэдэг нь яг одоо цагт болж буй үйл явдлыг хэлнэ!!! Дунд сургуульд монгол хэлний хичээл заахаа больсон юм байх даа????

Avatar

Зочин 2019-05-03 66.181.161.120

Одоо цагийн залуус ерөөс монгол хэлээр зөв ярьж чадахаа больжээ!!! Түг таг гээд уншихад хүрэтл ядаргаатай, "тэгдэг байгаа, игэдэг байгаа гэж" ярина! Тэгдэг ингэдэг гэдэг чинь байнга давтагддаг үйлдэл, харин "байгаа" гэдэг нь яг одоо цагт болж буй үйл явдлыг хэлнэ!!! Дунд сургуулд монгол хэлний хичээл заахаа больсон юм байх даа????

Avatar

Зочин 2019-05-03 103.212.118.160

Дундговь Мандалговь

Avatar

Зочин 2019-05-03 183.177.97.70

govi hangai 2 iin tsag agaar soligdood bna Yun olon jiliin dundaj selenged huurai bhd

Avatar

иргэн 2019-05-03 202.179.6.158

5-6 хэмийн гэсэн болохоос 5-6 дугаар сард бороо их орно гэж хаа байна

Avatar

Зочин 2019-05-03 122.201.21.233

Энэ хүүхэн сэтгүүлч хийхээ больчихооч дээ. Тэнэг, боловсролгүй, хариуцлагагүй.

Avatar

Зочин 2019-05-03 119.40.103.3

NEW.mn -ийнхээн, Өмнөговь аймгийн Мандалговь гэж байхгуй шүү.

Avatar

Зочин 2019-05-03 66.181.161.120

Өмнөговь аймгийн Мандал говьд ????

Avatar

MiD 2019-05-03 202.131.225.197

"…ахуй хур тунадас" гээд Болор дуран дурандсан байна. "ахиу" гээд засчих байлгүй дээ…

Avatar

Мухулай Циа хуа 2019-05-03 182.160.38.230

ахуй бишээ НАХУЙ гэсэн байх. Монгол хэл мэдэхгүй ядарсан амьтнаас юунч нарийн юм асуудаг юм Алма -Ата руу нь явуулаасай

Avatar

Сэтгүүлч буруу 2019-05-03 202.131.227.51

Хариулж буй хүн жаахан нутгийн аялгаар хэлж болно шүү дээ. Монголоор бичиж чадахгүй сэтгүүлч буруу бичсэн байна. Сэтгүүлчээ монгол хэл бичгийн дүрмээ сайн суралцах хэрэгтэй байна даа.

Avatar

Наран 2019-05-03 202.9.42.209

Хур бороо эрт орж хотол олны минь нуруу тэнийх болтугай. Ойрд сонссон хаигийн схан мэдээ бн

Avatar

Зочин 2019-05-03 202.9.42.209

Ойрын үeд сонссон хамгийн сайхан мэдээ бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж