Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов

Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов

ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзаж хоёр орны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Р.Д. Консепсион 2016 онд үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр орны хөдөө аж ахуйн салбар, биотехнологи, эрдэм шинжилгээний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг ихээхэн анхаарч дэмжиж ажиллаж байгааг дурдаад Кубын талаас ирүүлээд байгаа бэлчээр хамгаалал, малын эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах саналыг тус тус танилцуулсаныг Сайд Ч.Улаан нааштайгаар хүлээн авч судалж үзэхээ илэрхийлэв.

Кубын тал 2000 оноос хойш Монгол Улсын Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч мэрэгч амьтан устгах “Биорат” биологийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад амжилттай туршсан бөгөөд цаашид уг бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж байгааг онцолсон юм. Цаашид талууд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа харилцан илэрхийлсэн.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж