Израиль Газын зурваст агаараас цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Израиль Газын зурваст агаараас цохилт өгөв

Израиль Газын зурваст агаараас цохилт өгөв

Газын зурвас дахь хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС бүлэглэл шатамхай шингэн, тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлгүүд хөөргөсний хариуд Израиль улсын цэргүүд агаараас цохилт өгсөн талаар тус улсын Батлах хамгаалах армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Израилийн Батлан хамгаалах арми дөрөвдүгээр сарын сүүлээр Газын зурвастай залгаа хилээс хөөргөсөн шатамхай шингэн, тэсрэх бодис бэхэлсэн агаарын бөмбөлгүүдийг илрүүлж, устгадаг тусгай төхөөрөмж бүтээснээ мэдээлжээ.

2018 оны гуравдугаар сард Газын зурвасын хилийн бүсэд эхэлсэн олныг хамарсан жагсаалын үеэр Палестины хэт давруу үзэлтнүүд шатамхай зүйлс бүхий агаарын бөмбөлгүүдийг Израиль руу хөөргөж эхэлсэн байна.

Тус улс үүнийг террорист ажиллагаа гэж үзжээ. Хэдийгээр хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй ч учирсан хохирлын хэмжээ нь хэдэн сая ам.доллараар үнэлэгдэж буй юм байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж