Өндөг = Холестрин? Өдөрт хэдэн өндөг идвэл аюулгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Өндөг = Холестрин? Өдөрт хэдэн өндөг идвэл аюулгүй вэ?

Бид бүгдээрээ өндөг бол уургийн эх үүсвэр, амин хүчлийн тэнцвэртэй байдлыг хангагч гэдгийг мэднэ. Гэвч өндөг холестрины хэмжээг ихэсгэдэг гэсэн янз бүрийн маргаан, яриа тасардаггүй. Өндөг үнэхээр холестриныг агуулдаг уу? Энэ асуултанд хариу олцгооё.

Эхлээд холестрин гэж юу болох, үнэхээр тийм хэрэггүй муу зүйл үү гэдгийг олж мэдье.

Бид холестрины талаар юу мэддэг вэ?

Холестриныг бидний бие янз бүрээр ашигладаг. Жишээлбэл: Эсийн мембран холестриноос бүрддэг. Цусанд орсон холестрин эр эм бэлгийн даавар, витамин Д гэх мэт хэд хэдэн амин дэмүүд, хоол боловсруулах хүчил зэргийг бүрдүүлэхэд оролцдог. Холестрин нь мэдрэлийн тогтолцоонд амин чухал үүрэгтэй. Мэдрэлийн эсийг үүсэн бий болоход оролцоод зогсохгүй тэдний үйл ажиллагааг, харилцан мэдээлэл солилцоход оролцдог. Судалгаанаас харахад холестрин дутагдах нь (өдөрт 160 мг-аас бага холестрин авдаг бол ) санах ой муудах, сэтгэл гутрах, түрэмгий зан ааштай болоход хүргэж байжээ.

Гэхдээ холестрин тийм сайн юм бол яагаад ийм нэр муутай юм вэ? Шулуухан хэлэхэд буруу судалгаа, суртал ухуулгад учир нь бий.

Яагаад холестрин буруутан болов?

Дайны үед хэрэглэх цэргийн хоолны цэсийг зохиосон АНУ-ын эрдэмтэн Анзел Киз 1950-иад оны үед нэгэн зүйлийг ажигласан байна. Хүнсний хангамж сайтай америк цэргүүд зүрх, судасны өвчлөлд илүү өртөж байсан бол дайны үеэс хойш хүнсний хангамж муутай амьдарч буй энгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл бараг байхгүй байжээ. Киз судалгаагаа үргэлжлүүлэн үүний шалтгаан нь өөх тосоор баялаг цэргийн хоол гэдгийг тогтоож судалгаагаар баталсан байна. Түүний энэ судалгаа бусад судлаачдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч ширүүн маргаан, хэлэлцүүлэг өрнөж байжээ. Харин Киз цэрэг армийн хоол хүнсийг тодорхойлдог гол хүн байсан тул засгийн газар, хэвлэл мэдээлэл түүний үгийг зөв гэж үзэн түгээж эхэлсэн байна.

Улмаар 1977 онд Кизийн судалгаан дээр тулгуурлан АНУ-ын Хүнс тэжээлийн холбоо эрүүл хоололтын цэсийг батлан гаргав. Цэсэнд өөх тостой хүнс бага хэрэглэх, нүүрс ус ихтэй хүнс, үр тариа ихээр хэрэглэхийг зөвлөсөн байна. Улмаар АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам хүний өдөрт авах холестрины хэмжээг 300 мг-аар тогтоожээ. Энэ нь тийм ч хангалттай хэмжээ биш юм. Жишээ нь хоёр өндөг 374 мг холестрин агуулдаг.

Үүний үр дүнд хүмүүс өндөг, цөцгий идэхээ больж тослоггүй сүү, транс тостой (маргарин) жигнэмэг, тосгүйжүүлсэн төмсний чипс хэрэглэх болжээ. Хэдэн зууны турш хэрэглэж дадсан хүнсээ үйлдвэрийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэсэн хүнсээр сольсон байна. Хэдий хоолноосоо өөх тосын бүрэн хассан боловч таргалалт, зүрх судасны өвчлөл улам нэмэгдсээр байв. Яагаад ингэж эсрэгээр эргэв? Зүрх судасны өвчин, таргалалтын гол шалтгаан нь өөх тос биш чихэр, нүүрс уснаас болж байгааг эцэст нь тогтоожээ.

 

Эрдэмтэд одоо юу гэж зөвлөж байна вэ?

Азаар сүүлийн жилүүдэд бидний өөх тос, холестрины талаар бодол өөрчлөгдөж эхлээд байна. Сүүлийн үеийн судалгаагаар чихэр, нүүрс ус нь стресс, зан аашийн өөрчлөлт, таргалалт, зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан гэдгийг баталсан.

Өөр нэг чухал нээлт хийгдсэн нь: Хүний бие хэрэгцээтэй холестрины 80%-ийг өөрөө үүсгэж үлдсэн 20%-ийг хоол тэжээлээс авдаг. Хэрвээ хоолноос их хэмжээний холестрин орж ирвэл бие үүсгэх холестрины хэмжээгээ бууруулдаг, хоолноос ирэх холестрин багасвал үүсгэх холестриноо нэмэх замаар тэнцвэрийг хангадаг гэдгийг саяхан олж нээжээ.

Олон судалгаагаар хүүхэд, насанд хүрсэн хүн ялгаагүй өдөрт 3 өндөг идэх (7 хоногт 20 өндөг) нь холестрины хэмжээ нэмэгдүүлдэггүй ялангуяа ханаагүй холестрины (LDL) хэмжээг огт өөрчилдөггүйг батлагдсан байна. Судалгаанд оролцогчдын 30 хувьд нь бага зэргийн холестрины хэмжээ нэмэгдэх байдал ажиглагдсан байна. Үүнтэй төстэй нэгэн судалгаагаар тахианы өндөг идэх нь сайн холестрины (HDL) хэмжээг нэмэгдүүлж байжээ.

Холестрины талаарх энэхүү түүх нь эрүүл байхын гол үндэс нь тэнцвэртэй хооллох гэдгийг баталсан нэг нотолгоо юм. Хүнсээ аль болох байгалийн гаралтай, тэнцвэртэй байлгах чухал юм. Өөрөөр хэлбэл юм юм хэрэглэ. Таны бие юу идэхийг хүсч байна түүнийг нь өг!!!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж