Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо “Ажилтай орлоготой–100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 2018 оны 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар эхлүүлсэн уг үйлдвэрт төр, ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийж иргэдийг дэмжих боломж бололцоо байгаа юм. СХД-ийн удирдлагын зүгээс цаашид чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тогтмол захиалга, орлоготой байх, тогтмол ажлын байраар хангах зэрэгт анхаарал хандуулан ажиллах юм.
ЭХ СУРВАЛЖ: СХД
Холбоотой мэдээ