Онцгой байдлын газрыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болголоо

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын газрыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болголоо

Онцгой байдлын газрыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болголоо

Завхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор аймгийн Онцгой байдлын газрыг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болголоо.

Дэслэгч генерал Г.Дамдинсүрэн нь 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн байна.

Тэрээр байлдагчаас генерал хүртэл нийт 40 жил улс эх орныг батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэжээ. Энэ хугацаанд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар 1990-1996 онд ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1991 онд хошууч генерал, 1997 онд дэслэгч генерал цол хүртэж байжээ.

Завхан аймгийн Онцгой байдлын газар нь БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдснаас хойш өдгөө 43 дах жилдээ  аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж