Хойд Америкт хамгийн урт явган хүний гүүр нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Хойд Америкт хамгийн урт явган хүний гүүр нээгдэнэ

Хойд Америкт хамгийн урт явган хүний гүүр нээгдэнэ

Sky Bridge буюу "Тэнгэрийн гүүр" нэртэй энэхүү гүүр нь АНУ-ын Теннеси мужийн Гэтлинбург хотод тавдугаар сарын 17-нд нээгдэнэ. Теннеси мужийн аялал жуулчлалын газар гэдгээрээ алдартай энэхүү хотод тус гүүрийг нээснээр жуулчдын анхаарлыг татна гэж хотын удирдлагууд төлөвлөжээ.

Нийт 207 м өндөрт байх уг гүүр нь Skylift соёл амралтын хүрээлэнгийн нэг хэсэг юм. "Тэнгэрийн гүүр" дээгүүр алхахыг хүсэж буй том хүн 15, хүүхэд 12 ам.доллар төлөх аж. Уг гүүрийг бүтээгчид бүтээлээ "Хойд Америкийн хамгийн урт гүүр" хэмээн албан ёсоор зарласан байна. Уул холбож баригдсан тус гүүр 243 метрийн урттай аж.


Х.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: abcnews.go.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж