”Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

”Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдаан болно

Монголын ирээдүй болсон оюутан залуус мөн програм хөгжүүлэгчдийн идэвхи чармайлт, хүсэл сонирхлыг дэмжих, шинэлэг санаа, санаачлагыг амьдралд нэвтрүүлэх боломж олгох, оюуны үйлдвэрлэл, онлайн контентыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт холбоонд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлт” уралдаан зарлахаар болжээ. Уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуу програмистуудын холбоо хамтран энэ сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 12-ны өдрийг хүртэл зарлаж байгаа аж.  Нээлтийн үйл ажиллагааг 15-ны  өдрийн 15 цагт  Мэдээлэл Технологийн үндэсний паркт зохиох бөгөөд оролцох сонирхолтой оюутан залуус болон хувь хүн http://www.onlinecontent.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж