АТГ-ын удирдлагууд ажлаа хүлээн авлаа | News.MN

АТГ-ын удирдлагууд ажлаа хүлээн авлаа

АТГ-ын удирдлагууд ажлаа хүлээн авлаа

АТГ-ын удирдлагууд ажлаа хүлээн авлаа

АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар өнөөдөр /2019.05.02/ ажлаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ өнөөдөр АТГ-ын удирдлагыг чөлөөлж, томилсон юм.  Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томиллоо.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан бол Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан   нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сурвалжлагч мэдлэгээ сайгруул 2019-05-02 202.179.27.97

магистр цолтой. хууль зүйн ухааны доктор цолтой гэжээ – эд нар чинь зэрэг…

Avatar

Зочин 2019-05-02 203.91.112.146

Mongoliin khuuliin surguuliudaas khamgiin muu surguuli khuuchin tsergiin baisan odoo neree soliod Khuuli sakhiulakh nertei bolson surguuli \nEne surguuliin buteegdekhuunuud neg negnee tataad Mongoliin khuuliiin salbariin togtoltsoog ezleed baigaa ni kher zokhimjtoi yum boldoo \nKhamgiin buduuleg bolovsrol muutai kharitsaanii soelgui khumuus bol Mongold tsagdaa bukh 2 bolood baigaag khun bukhen medej baigaa\nBas l neg erguu avilgad idegdsen tsagdaag adilkhan amitnaar soliloo yalgaa garakhguiee

Avatar

Zochin 2019-05-02 89.98.144.194

Amjilt husie

Avatar

Зочин 2019-05-02 66.181.161.2

"Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй" дээ!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж