Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ | News.MN

Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ нь байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, төрийн өмчит анхны жишиг эко байгууллага болох зорилгоор байгууллагын дотоод хэрэгцээнд цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглаж эхлээд байна. Цахилгаан автомашин ашиглаж эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн байна.

Мөн Монгол Улсад хамгийн анхны Олон Улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа аж. Уг зогсоолын ажиллах зарчмын хувьд нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх ба эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчнээс авч ажиллах зориулалт бүхий 3-4 цагт цэнэглэж дүүргэх хүчин чадалтай хийгджээ.

Одоогийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх зогсоолд өөрсдийн машиныг цэнэглэхээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд машинаа туршлтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагын цахилгаан эрчим хүчний дотоод хэрэгцээний 60 хүртэлх хувийг хангаж буй бөгөөд цаашид энэ ондоо 10-15кВт-р өргөтгөж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2400кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345.0 мянган төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-03 198.16.70.53

Сайхан мэдээ байнав, илүү их мэрийгээрэй залуусаа!

Avatar

иргэн 2019-05-03 103.9.89.103

худлаа ш****г гарууд шүү. иргэд аж ахуй нэгжүүдээс маш их мөнгө татаас болгож авдаг байж гадны нэг муу цахилгаан машин унаж хий хоосон хэлбэр хөөж шоу хийсэн газар. \n\nнүдэнд үзэгдэж, гарт баригдахаар бодит ажил юу хийсэн юм бэ дээ эд нар?????? монголд нар, салхи, газрын гүний дулаан гээд өч төчнөөн сэргээгдэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрүүд бэлэн байхад эднийхэн юу ч хийгээгүй ямар ч шийдэл гаргаагүй, хотын утаа бууруулахад ч хуруу ам оролцуулаагүй худлаа ш****г гарууд шүү дээ…

Avatar

Баяржаргал 2019-05-03 202.126.89.150

Татварын мөнгө, татаас авдаг байгууллага биш шүү. Ярих юмаа бодож, баримт нотолгоотой ярих хэрэгтэй хайрцагнаасаа гарч сэтгэ. Юм хийж байгаа нэгнээ дэмж, чадахгүй бол дуугай өнгөр. Хэлэх юм байван байгууллага дээр нь очиж уулзаад бодит нөхцөл байдлыг хар. Чам мэтийн ялзарсан нөхдүүдэд ийм зориг байхгүйлдээ. Нэр усаа ч бичих чадваргүй хар масс

Avatar

зочин 2019-05-03 103.9.90.130

Хүний хийсэн ажил үнэлж мэдэхгүй, өөрөө ганц бүтээлтэй ажил хийж үзээгүй хүмүүс л аливаа сайхан зүйлийг хүртэл шүүмжилж байдгиймдаа. Өөрөө нэг зүйл хийж бүтээгээд үзчихээч.

Avatar

Зочин 2019-05-03 112.72.11.120

Sehut aj ahuin tootsoot uuruu uuriiguu sanhuujuuldeg baiguullaga shu

Avatar

zochin 2019-05-03 192.82.65.168

гоё гоё гоё гоё до

Avatar

monkhj015@gmail.com 2019-05-03 202.179.27.52

одоо эрчим хүчний яам , цахилгаан станцууд , гол эмнэлэгүүд өөрсдийн хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр \nхангах хэрэгтэй .

Avatar

zochin 2019-05-03 192.82.65.168

bayar hurgie eeeeeeeeeeee

Avatar

ДЭРМЭЭ 2019-05-03 192.82.65.168

ЭНЭ БАЛАЙ СОЛИОРЧ УЛСТӨРЖСӨН ЮМНУУДЫН ОРОНД ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ҮНЭХЭЭР ТАЛАРХАЖ БАЙНА. АРД ТҮМЭН БИДЭНД ИЙМ Л ЗҮЙЛ ХЭРЭГТЭЙ.

Avatar

zochin 2019-05-03 192.82.65.168

Puuh yamar taatai medee ve. Bayar hurgie. Mongolchuud uragshaa

Avatar

Энэбиш 2019-05-03 66.181.179.238

Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины эрин үе ирж байна. СЭХҮТ-ийн хамт олондоо орчин үеийн цахилгаан машины хэрэглээг эх орондоо нэвтрүүлэх их ажлын эхлэлийг тавьж буйд баяр хүргэн ажлын улам их амжилт хүсьё

Avatar

Зочин 2019-05-03 202.55.188.43

3-4 цаг цэнэглэх бол маш бага хүчин чадалтай цэнэглэч юм байна

Avatar

Зочин 2019-05-03 202.126.89.249

yamar goy yum be. ushuu ihiig hiij buteegeerei. amjilt husie

Avatar

zochin 2019-05-03 66.181.160.122

Mundag hamt olond ajliin amjilt husie Yneheer saihan medee bn Tsahilgaan mashintai hvmvvs mashinaa tsenwglvvlj boloh ni baina shv

Avatar

Мөнхтөр 2019-05-03 59.153.115.171

Олон сөрөг мэдээн дунд гялайж гялтайх сайхан л мэдээ байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-05-03 203.91.115.41

Мундаг хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Avatar

Zochin 2019-05-03 64.119.26.48

Haaana ntr gdgiin helj boldgumuu?? Buten medee hurgmeerl ym

Avatar

Зочин 2019-05-03 66.181.184.37

Баяр хүргьe! Сайхан мэдээ байна. Ажлын өндөр амжилт хүсьe.

Avatar

Зочин 2019-05-03 202.126.89.29

Баяр хүргэе! мундаг хамт олон байна.

Avatar

Ariuntuul 2019-05-03 103.9.90.130

Төрийн мөнгийг яаж идэж уух вэ гэхээс толгойгоо гашилгадаг дарга нараас өөр л юм. Амжилт

Avatar

Зочин 2019-05-03 103.9.90.130

х

Avatar

hi 2019-05-03 103.9.90.130

Woow, Mongolchuud hiiy gewel hiij chaddag l ard tumen shuudee, baharhaj bn!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж