ОХУ-д бие даасан интернет сүлжээтэй болох хууль батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

ОХУ-д бие даасан интернет сүлжээтэй болох хууль батлагдлаа

ОХУ-д бие даасан интернет сүлжээтэй болох хууль батлагдлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.05.01/ Орос улсыг бие даасан, дэлхий нийтээс хараат бус интернеттэй болгох ажлыг нэг алхам урагшлуулж, хэрэв Орос улс дэлхийн интернет сүлжээнээс таслагдвал өөрийн интернет сүлжээг найдвартай ажиллуулах хуулийг баталжээ.

Уг хуулийн дагуу Засгийн газраас үнэгүй олгож буй интернетийн урсгал хянах төхөөрөмжийг нэр дурдагдсан байгууллагууд суурилуулах ёстой аж. Ингэснээр гаднаас ямар нэгэн кибер халдлага орж ирэхээс сэргийлэхээс гадна хориотой, худал мэдээллүүдийг хянах, шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс дотоод сүлжээгээ бүрэн салгасан ч болох ажээ.

Оросын ард иргэд энэхүү хуулийг яригдаж эхэлсэн цагаас иргэдийн үг хэлэх эрх, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчлөө хэмээн эсэргүүцэж, жагсаал цуглаан ч зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж