Монголын үндэсний олимпийн хороо болон Хөнгөн атлетикийн холбооноос өнөөдөр /2019.05.02/ Сүхбаатарын талбайд олимпийн өдрийг угтсан буухиаг гүйлтийн тэмцээнийг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд нарын албаныхан оролцжээ.
Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн 40 багийн 300 тамирчин оролцжээ.
“Буухиа гүйлт” тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпийн хорооны нэрэмжитээр Олон улсын олимпийн өдрийг угтаж хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олимпизмийг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар болсон байна.