“Бидон” Д.Ганбат бидоноо тараасаар

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

“Бидон” Д.Ганбат бидоноо тараасаар

“Бидон” Д.Ганбат бидоноо тараасаар

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат өнгөрсөн парламентын үед тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон. Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл  гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байсан удаатай.

Тэгвэл түүнд бидоноос өөр тараах эсвэл хүнд өгөх зүйл байдаггүй бололтой. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг ширээний теннисний уламжлалт тэмцээн өнөөдөр болсон.  “Одоо цаг” сониноос дөрөв дэх жилдээ зохион байгуулсан тэмцээнд 15 байгууллагын 35 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.  Харин тэмцээний шилдгүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Ганбат шагнал гардуулсан бөгөөд ингэхдээ мөн л бидоноо гардуулжээ.  “Техник импорт”-ын эзэн Д.Ганбатын хувьд баянхонгорчууд, хөдөөнийхөнд ч бус бүх хүнд л бидон хэрэгтэй гэж боддог бололтой шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж