Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчин сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгджээ. Мөн харшлын эмгэгийн хүнд хэлбэр болох астма нь дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй тохиолдож байгаа хэдий ч амьсгалын эрхтний архаг эмгэгийн дунд тэргүүлэх байр эзэлж байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд насанд астмыг илрүүлэн оношлох, эмчлэх, хянах зорилготой үндэсний хэмжээний судалгааг 2019-2021 онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Судалгаанд оролцох аймаг, дүүргийн 60 гаруй хүүхдийн эмч нарт өнөөдрөөс /2019.05.02/ хүүхдэд астма өвчнийг хэрхэн эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах тогтолцооны талаарх мэдлэг, дадлага олгох сургалтыг ЭХЭМҮТ-д зохион байгууллаа. Дэлхийн астмын сүлжээ (The Global Asthma Network)-ний тархвар зүйн судалгаагаар дэлхий дээр 334 сая хүн астмаар өвчилсөн байдаг бөгөөд тэдгээрийн 14 хувь нь хүүхэд насанд тохиолдсон байдаг аж.
Түүнчлэн Улаанбаатар хотод 9-2.5, Дархан хотод 15-3.8, Шарын голд 17.5-4 хувийн тархалттай байгаа нь астмаар өвчлөхөд агаар, орчны бохирдол онцгой нөлөөтэй байдгийг харуулж байна.
Холбоотой мэдээ