“Мона Лиза”-ийн хөрөг жуулчдын сэтгэлд нийцээгүй үзмэрүүдийг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

“Мона Лиза”-ийн хөрөг жуулчдын сэтгэлд нийцээгүй үзмэрүүдийг тэргүүлжээ

“Мона Лиза”-ийн хөрөг жуулчдын сэтгэлд нийцээгүй үзмэрүүдийг тэргүүлжээ

Парисын Луврын музейд байдаг дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза”-ийн хөрөг жуулчдын сэтгэлд хүрээгүй хамгийн алдартай үзмэрүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү сонирхолтой судалгааг Их Британийн жуулчдын санал бодол дээр тулгуурлан “News.sky.com” цахим хуудас гаргасан байна. Дээрх судалгаанд оролцсон ихэнх жуулчид дэлхийн алдартай газруудаар аялж, сонин содон үзмэрүүдийг үзэж сонирхсон бусад хүмүүсийн зураг сэтгэгдлийг харж байгаад зорин ирсэн ч тухайн үзмэр, дурсгалууд сэтгэлд нь нийцээгүй гэдгийг илэрхийлж байжээ.

Удаах байруудад Берлин хотыг хоёр хэсэгт хуваан, ханаар тусгаарласны дараа тус хотын Фридрихштрассе гудамжинд байгуулсан “Чекпойнт Чарли” хилийн шалган нэвтрүүлэх цэг, Брюсселийн “Шээж буй хүү” –ийн хөшөө оржээ.

Францын нийслэл Парис хотод байдаг өөр нэг дурсгалт зүйлд жуулчид сэтгэл дундуур байдаг нь "Мулен Руж" аж. Энэ газар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Данийн нийслэл Копенхаген хотод байдаг “Лусын дагина” хөшөө энэхүү жагсаалтын тавд бичигджээ. Эйфелийн цамхаг, Ромын Испани шат, Треви усан оргиилуур, Луврын музей болон Пизагийн цамхаг мөн жуулчдын сэтгэлд хүрээгүй дурсгалт газруудын жагсаалтын эхний аравт багтсан байна.

 

эх сурвалж:Mirror.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж