Apple-ын орлогын таамаг Уол Стритийнхээс давлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Apple-ын орлогын таамаг Уол Стритийнхээс давлаа

Apple-ын орлогын таамаг Уол Стритийнхээс давлаа

Apple компанийн улирлын борлуулалт шинжээчдийн таамгаас давсан нь iPhone утасны эрэлт тогтворжиж, хувьцааных нь үнэ сарын сүүлийн өдрийн арилжаанд таван хувиар дээшилжээ. Эдний төлбөрт үйлчилгээний дижитал хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээр орлого 16 хувь өссөнийг компанийн улирлын тайланд мэдээллээ. Энэ үзүүлэлт Уол Стритийн таамгаас ялимгүй давжээ. Түүнчлэн хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөр дэм болсон байна.

Cross Research фирмийн шинжээч Шаннон Кросс “iPhone мэдээж орлогод тусалсан ба таамгаас жаахан дээгүүр гарлаа” гэжээ. Apple-ын хувьцааны үнэ нэгдүгээр сарын эхээр 21 сарын доод түвшин рүү унаж байснаас хойш 40 хувиар дээшиллээ. гэвч эдний санхүүгийн хоёрдугаар улирлын борлуулалт өмнөх жилийн мөн үеэс 5.1 хувь буурч, 58 тэрбум ам.доллар болжээ. Bloomberg-ийн шинжээчдийн таамгаар уг үзүүлэлт 57.5 тэрбум байсан юм. ингэснээр тус компанийн борлуулалт хоёр улирал дараалан буурч байна.

iPhone-ы борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувь доошилж, 31 тэрбум ам.доллар болжээ. Уол Стритийн таамаг 30.5 тэрбумаас дээгүүр гарсан байна. Хүмүүс хуучин утсаа удаан барьдаг болсноос шинэ загварын худалдаа багассан гэж шинжээчид тайлбарлаж буй. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн удаашрал болон хятадын хямд өрсөлдөгчид үүний шалтгаан болсон аж. Үүний сацуу Apple iPhone-ыхоо үнийг хямдруулж, хятадад өрсөлдөх чадварыг сайжруулсан алхам хийсэн орлого тогтворжих найдварыг төрүүлж байгаа.

Apple-ын ерөнхий захирал Тим Кук хоёрдугаар улиралд iPhone-ы борлуулалтын уналт саарсныг тэмдэглээд үнийг бууруулсан нь хөгжиж буй зах зээлүүдэд хэрэглэгчдийн нааштай хандлагыг бий болголоо гэжээ. Тус компанийн нийт ашиг гуравдугаар улиралд 37-38 хувь өснө гэж тооцсон нь шинэ загварынхаа үнийг хэт буулгахгүй нь гэсэн дохио өгч байна. Нөгөө талаар санах ойн чипийн үнэ хямдарсан нь iPhone үйлдвэрлэгчид тусалжээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж