Теннисний аварга сэтгүүлчдийг бидоноор шагнав | News.MN

Теннисний аварга сэтгүүлчдийг бидоноор шагнав

Теннисний аварга сэтгүүлчдийг бидоноор шагнав

Теннисний аварга сэтгүүлчдийг бидоноор шагнав

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг ширээний теннисний уламжлалт тэмцээн өнөөдөр/2019.05.02/ “Оч” клуб дээр боллоо.

“Одоо цаг” сониноос дөрөв дэх жилдээ зохион байгуулсан тэмцээнд 15 байгууллагын 35 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

“Хуванцар савны эсрэг хамтдаа” уриан дор болсон тус тэмцээнийг УИХ-ын гишүүн асан Д.Ганбат ивээн тэтгэж, шагналыг гардуулжээ. Тэрбээр алтан медаль хүртсэн сэтгүүлч – тамирчдад 25 литрийн бидон бэлэглэсэн байна.

ШИЛДГҮҮД:

Ганцаарчилсан төрөл:

  • Алтан медаль:  Д.Буян /”Одоо цаг” сонины сэтгүүлч/, С.Сарантуяа /МҮОНТ/
  • Мөнгөн медаль: Ц.Золзаяа /”Шуурхай зар” сонин/, Н.Баясгалан /”Өнөөдөр” сонин/
  • Хүрэл медаль: Г.Түвшинбаяр /”Одоо цаг” сонины менежер/, Э.Харцага /”Өнөөдөр” сонины гэрэл зурагчин/

Хос буюу багийн төрөл:

  • Алтан медаль: Г.Энхтүвшин /Найруулагч/, Ц.Золзаяа /”Шуурхай зар” сонины ажилтан/
  • Мөнгөн медаль: Т.Баярмаа /”Одоо цаг” сонины эрхлэгч/, Д.Буян /сэтгүүлч/
  • Хүрэл медаль: Н.Баясгалан, Э.Харцага /”Өнөөдөр” сонин/

Тус тэмцээнд “Монгол ньюс” ХХК-ийн “Өнөөдөр” сонин, “Одоо цаг”, “Шуурхай зар”, “Хориотой бүс”, “Хөх толбо” сонин, МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ, SBN телевиз, Хэвлэлийн хүрээлэнгийн тамирчид байнга идэвхитэй оролцож амжилт гаргасаар иржээ.

Б.МӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aa 2019-05-02 202.126.89.50

Za bidondoo bas horhog hiij idhiimdaa haha

Avatar

Ккк 2019-05-02 202.126.89.69

БИДОН НЬ ҮЛДЧИХЭЭД БАЙЖ Л ДЭЭ . ИНГЭСХЭЭД ДУУСАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Кк 2019-05-02 202.126.89.69

БИДОН НЬ ҮЛДЧИХЭЭД БАЙЖ Л ДЭЭ . ИНГЭСХЭЭД ДУУСАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Ахии 2019-05-02 64.119.21.248

Бүүр нэг битаан өгөөд сурцан юу ч болсон битаан л өгнө

Avatar

Зочин 2019-05-02 124.158.107.35

эргүү шаар юмаа хэдэн бетон үлдсэн байж л дээ, авч байгаань яахав ямар авахгүй гэлтэй биш

Avatar

Зочин 2019-05-02 66.181.183.174

Нөгөө сонгуулиар тараадаг бидон чинь дуусаагүй байгаа юм уу, хэ хэ. За яах вэ шагнасан болоод нөгөөдөх нь шагнуулсан болоод болж байна. Зургаа дарууладг чинь л жаахан БИДОН ГАНБАА нэрийг чнть мөнхөлж байна даа, хэ хэ

Avatar

Зочин 2019-05-02 202.70.40.154

бидон бус уу, бетон чинь зуурсан цемент

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж