Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг ширээний теннисний уламжлалт тэмцээн өнөөдөр/2019.05.02/ “Оч” клуб дээр боллоо.
“Одоо цаг” сониноос дөрөв дэх жилдээ зохион байгуулсан тэмцээнд 15 байгууллагын 35 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
“Хуванцар савны эсрэг хамтдаа” уриан дор болсон тус тэмцээнийг УИХ-ын гишүүн асан Д.Ганбат ивээн тэтгэж, шагналыг гардуулжээ. Тэрбээр алтан медаль хүртсэн сэтгүүлч – тамирчдад 25 литрийн бидон бэлэглэсэн байна.
ШИЛДГҮҮД:
Ганцаарчилсан төрөл:
- Алтан медаль: Д.Буян /”Одоо цаг” сонины сэтгүүлч/, С.Сарантуяа /МҮОНТ/
- Мөнгөн медаль: Ц.Золзаяа /”Шуурхай зар” сонин/, Н.Баясгалан /”Өнөөдөр” сонин/
- Хүрэл медаль: Г.Түвшинбаяр /”Одоо цаг” сонины менежер/, Э.Харцага /”Өнөөдөр” сонины гэрэл зурагчин/
Хос буюу багийн төрөл:
- Алтан медаль: Г.Энхтүвшин /Найруулагч/, Ц.Золзаяа /”Шуурхай зар” сонины ажилтан/
- Мөнгөн медаль: Т.Баярмаа /”Одоо цаг” сонины эрхлэгч/, Д.Буян /сэтгүүлч/
- Хүрэл медаль: Н.Баясгалан, Э.Харцага /”Өнөөдөр” сонин/
Тус тэмцээнд “Монгол ньюс” ХХК-ийн “Өнөөдөр” сонин, “Одоо цаг”, “Шуурхай зар”, “Хориотой бүс”, “Хөх толбо” сонин, МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ, SBN телевиз, Хэвлэлийн хүрээлэнгийн тамирчид байнга идэвхитэй оролцож амжилт гаргасаар иржээ.
Б.МӨНХ