Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн зорчигч тээврийн автобус өчигдөр/2019.05.01/ Завхан аймгийн нутагт осолдож, жолооч болон нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл автобусанд 45 зорчигч явж байсан бөгөөд тэдний тал нь Улаанбаатар хотод хөлбөмбөгийн тэмцээнд оролцоод буцаж явсан 16 хүртэлх насны багийн тоглогч хүүхдүүд болон багийн албаны хүмүүс байжээ. Ослын үеэр бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлж эхэлсэн байна.
Цагдаагийн газраас ослын шалтгааныг тодруулж байгааг хэллээ.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ