Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилов

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигийн эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлснийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуусан асуултад хариулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцосон гишүүдийн 94.6 хувь, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь тус тус дэмжлээ.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж