Икер Касильяс зүрхний шигдээс болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Икер Касильяс зүрхний шигдээс болжээ

Икер Касильяс зүрхний шигдээс болжээ
ROME, ITALY - FEBRUARY 12: Iker Casillas of FC Porto in action during the UEFA Champions League Round of 16 First Leg match between AS Roma and FC Porto at Stadio Olimpico on February 12, 2019 in Rome. (Photo by Paolo Bruno/Getty Images)

“Порто” клубын хаалгач Икер Касильяс Фернандес бэлтгэлийнхээ үеэр зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгджээ. Клубын зүгээс CNN сайтад өгсөн мэдэгдэлдээ “Касильяс бэлтгэлийн үеэр гэнэт зүрхний шигдээс болсон. Эмч нар Касильясийн зүрхэнд очих цусны хэмжээ багассан учраас шигдээс болсон гэж хэлсэн. Гэсэн ч цаг алдалгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн учраас өвчнийг нь бүрэн эмчилсэн. Касильяс ногоон талбайдаа эргэж ирнэ” гэжээ.

Касильяс 2010 онд Испаний хөлбөмбөгийн багтай Дэлхийн цомын төлөө өрсөлдсөн. Мөн “Реал Мадрид” клубын хамт Ла лигийн 16 тоглолтод оролцсон. Өдгөө 37 настай тэрбээр 2015 оноос “Порто” клубт хүчин зүтгэж эхэлжээ. Касильяс хөлбөмбөгийн алдрын замналаа бага насандаа “Реал Мадрид” клубээс эхлүүлсэн билээ.

“Порто” клуб түүнтэй гурван сард хоёр жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд Касильяс багийнхаа төлөө сүүлийн хоёр улирал Аваргуудын лигийн тэмцээнд оролцжээ. Тэрбээр карьерынхаа турш 177 буюу хамгийн олон удаа Аваргуудын Лигт тоглосон тамирчны амжилт тогтоосон юм.

Эх сурвалж: CNN
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж