Буруу талдаа хүрдтэй машиныг хориглохгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Буруу талдаа хүрдтэй машиныг хориглохгүй

Буруу талдаа хүрдтэй машиныг хориглохгүй

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай заалт оруулсан гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гараад байсан. Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Энэ асуудлыг сайн судалж байж шийдэх ёстой. Баруун гар талдаа жолооны хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осол гаргах тохиолдол өндөр. Манай улс зүүн гарын дүрэмтэй. Гэхдээ манай яам энэ өөрчлөлтийг хийх цаг нь биш гэж үзэж байгаа. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүний дундаас баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Яамны зүгээс “Энэ саналаа хас” гэсэн. Яг нарийндаа баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байхгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин хүндрэлтэй байдаг.

Тиймээс хориглох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Нөгөөтэйгүүр баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу Япон машин чанартай илүү гэсэн хэрэглэгчдийн судалгаа байдаг. Одоо иргэдийн унаж байгаа машины ихэнх нь Япон машин. Ялангуяа шатахуун бага зарцуулдаг Приус маркийн машин олон байгаа. Тиймээс энэ хэрэглээг хориглох санал санаачилга одоогоор Засгийн газарт байхгүй” гэлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж