Хятадын тагнуул өөрийгөө илчиллээ | News.MN

Хятадын тагнуул өөрийгөө илчиллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Хятадын тагнуул өөрийгөө илчиллээ

Хятадын тагнуул өөрийгөө илчиллээ

АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-т ажиллаж байсан Жерри Чун өөрийгөө Хятадын тагнуулаар ажиллаж байснаа хүлээжээ. АНУ-ын ТТГ-т 1994-2007 он хүртэл алба хашсан түүний хэрэг дээр ажиллаж буй шүүгчдийн мэдээлснээр, тэрбээр АНУ дахь сүлжээгээрээ дамжуулан нууцын зэрэглэлтэй мэдээ дамжуулдаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д ажиллах нэрийдлээр Хятад руу мэдээлэл дамжуулах тагнуулын сүлжээ хумигдаж байгаа аж. Учир нь АНУ 20 орчим Хятадын тагнуулыг илрүүлж, ял оноожээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны өмгөөлөгч Жон Демерс Жерри Чуны хэргийг энэ жил гарсан гурав дахь удаагийн тагнуулын хэрэг гэж мэдэгдсэн байна.

Жерри Чун юу хийдэг байв?

Виржиниа мужийн шүүх түүнд улсын дотоод нууцтай холбоотой мэдээллийг гадагш дамжуулсан гэх үндэслэлээр ял төлөвлөжээ. БНХАУ-ын Засгийн газраас Жерри Чунд их хэмжээний мөнгө амласан аж. Мөн нууц мэдээлэл дамжуулсных нь хариуд ар гэрийнхэнд нь анхаарал хандуулахаар тохиролцжээ.

Жерригийн дансанд хэдэн зуун мянгаар хэмжигдэх ам.доллар 2010 оны 5 сар, 2013 оны 12 сард тус тус Хонконгийн банкаар дамжин орсон нь тогтоогдсон байна. Асар их мөнгөтэй холбогдсон энэхүү хэргийн цаана Жерригээс гадна АНУ-ын албан хаагчид байх магадлалтай аж.

2012 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны алба хаагчид Жерри Чуны нэр дээрх Хавайн буудлын өрөөнд шалгалт хийжээ. Шалгалтын дүнд зөөврийн флаш диск  олжээ. Тус төхөөрөмжид АНУ-ын ТТГ-ын ажилтнуудын нэрс, нууцын зэрэглэлтэй уулзалт хийх газрын байршил, холбогдох хүмүүсийн утасны дугаар зэргийг агуулсан баримтууд байсан аж. Гэсэн ч Жерри Чун энэ баримтуудыг Хятад руу дамжуулах зорилгогүй байсан гэж хэлжээ.

Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит нисэх буудлаас баривчлагдсан байна.

Эх сурвалж: Global News
Х.ДАВААСАМБУУ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-02 172.58.19.3

Mungunii tuluu eh ornoosoo urvaj bga bolivsroltoi teneguud..

Avatar

Зочин 2019-05-02 122.201.21.22

Манай нямка хэзээ гардуулхын болдоо. Мэнгэ нь huawey camer тай гээд бгамда.

Avatar

Зочин 2019-05-02 66.181.180.45

нямдорж тагнуулч үүргээ сайн гүйцэтгэлээ одоо бүр хүүхдээ сайд болгож байна

Avatar

зочин 2019-05-02 64.119.23.46

Бусад улсад бол баригддаг харин манайд бол насаараа сайд дарга болдог жтшиг тогтоод удаж байна

Avatar

Зочин 2019-05-02 66.181.183.174

иймэрхүү л материал дээр л нэрээ тавих юм даа, өөр газар нэр ус он сар өдөргүй зүйл тавьж хэрүүлийн алим болгохдог газар даа

Avatar

Зочин 2019-05-02 66.181.161.15

Nyamka gej bodoo shunu untaj chadahgui arhi uuh hetsuu dee. Och och

Avatar

Зочин 2019-05-02 202.126.89.171

Яасан манай нөгөөдөх өөрийгөө илчилчихээ юу? Арай үгүй байлгүй дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж