Жулиан Ассанжийг 50 долоо хоног хорино

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийг 50 долоо хоног хорино

Жулиан Ассанжийг 50 долоо хоног хорино

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг батлан даалтаар суллагдах нөхцлийг зөрчсөн гэж буруутган 50 долоо хоног хорих ял Лондон хотын шүүх өчигдөр /2019.05.1/ оноожээ.

Түүнийг өөрөө цагдаагийн газарт очоогүй, Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаад шүүх хуралд ирээгүй. Энэхүү үйлдэл нь хууль, шүүхийн үл хүндэтгэсэн төдийгүй шүүх хурлыг сунжруулах зорилготой байсан гэж үзсэн байна.

Шүүх хурлын үеэр танхимд болон шүүхийн гадна байсан Ассанжийг дэмжигчид түүнд оноосон ялыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байжээ. Гудамжинд  цугласан Ассанжийг дэмжигчид  “АНУ, Их Британи хоёр Ассанжаас савраа тат!”, “Ассанжийг сулла”, “Үнэнийг чөлөөл”, “Ассанжийн эрх чөлөө бол бидний эрх чөлөө” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьж зогсон Жулиан Ассанжийг суллахыг шаардсан байна.

Жулиан Ассанж нь Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаанууд, Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлын талаарх нууц материалуудыг өөрийн вэбсайтаараа дамжуулан дэлгэсэн юм. Харин үүний хариуд АНУ “Wikileaks” сайтын санхүүгийн эх үүсвэрийг  боомилж эхэлсэн билээ.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж