“Биллбоард авардс”-ийн шилдгүүд тавдугаар сарын нэгэнд тодорчээ. Энэхүү арга хэмжээг Тейлор Свифт шинэхэн гаргасан “Me” дуугаараа нээсэн. Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг авардс түүхэндээ дахин нэг мөр нэмжээ. Учир нь реппер Дрейк энэ жилийн авардсын 12 номинацийн эзэн болсон байна. Тэрбээр Биллбоард авардсын нийт 27 номинацийн эзэн болж түүхэнд бичигдлээ.
Энэ жилийн Биллбоард авардс репперүүдэд ээлтэй болж өндөрлөв. Учир нь тус авардсын хамгийн олон номинацид нэр дэвшсэн эмэгтэй репперээр Карди Би тодорсон. Тэрбээр шилдэг эмэгтэй уран бүтээлч, шилдэг эмэгтэй реппер, шилдэг реп цомог тэргүүтэй 21 номинацид нэр дэвшсэн аж.
Биллбоард авардсын эргэн тойронд
Энэ жилийн Биллбоард авардс хамгийн хамгийн гэсэн тодотголтой үйл явдлуудаар арвин болж өнгөрлөө. Онцолвол, өдгөө 61 настай Мадонна өөрийн үзүүлбэрээ толилуулахын тулд 5 сая ам.доллар зарцуулжээ. Энэ удаа тэрбээр өөрийн хамтран зүтгэгчээрээ 25 настай колумб дуучин Малумаг сонгосон аж. Ийнхүү тэрээр өөрийн шинэхэн уран бүтээл “Меделлин” дуугаа дуулж, өөрийгөө Попын хатан хаан хэвээр байгааг харуулж амжив.
Авардсын эзэд:
Шилдэг рок уран бүтээлч: Imagine Dragons
Шилдэг цомог: Drake, “Scorpion”
Шилдэг 100 дуу: Maroon 5, Cardi B, “Girls Like You”
Шилдэг уран бүтээлч: Реппер Drake
Шилдэг эрэгтэй уран бүтээлч: Реппер Drake
Шилдэг каунтри дуу: Bebe Rexha, Florida Georgia Line, “Meant to Be”
Шилдэг реп дуу: Cardi B, Bad Bunny, J Balvin, “I Like It”
Шилдэг хамтлаг: Өмнөд Солонгосын BTS хамтлаг
Шилдэг R&B уран бүтээлч: Ella Mai
Эх сурвалж: Hollywood Reporter
Х.ДАВААСАМБУУ