ҮСХ-ны мэдээлснээр 2015 оны дөрөвдүгээр сарын Улаанбаатар хотын инфляци 8.8 хувь, улсын хэмжээнд 9.2 хувь байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Инфляцийн түвшин 2012 онд 14 орчим, 2013 онд 11.9, 2014 онд 11.0 хувь байсан бол 2015 он гарсаар ийнхүү нэг оронтой тоонд орлоо. Инфляци буурахад эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр мөн мөнгөний бодлогын арга хэрэгслүүд үр дүнгээ өгсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Үнэ тогтворжуулаххөтөлбөрийг 2012 оны 10 сараасэхлэнхэрэгжүүлсэнбилээ. Хөтөлбөрийн богино хугацааны зорилт нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, түүнийг нам тогтвортой түвшинд нь байлгах явдал байсан.
Сүүлийн жилүүдийн статистик үзүүлэлтийг харвал 2012 оны дөрөвдүгээр сард инфляци 17,5 хувьд хүрч байсан юм. Тухайн үед инфляцийн дийлэнх буюу 40 орчим хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляци эзэлж байсан бол 2015 оны гуравдугаар сарын байдлаар нийлүүлэлтийн гаралтай инфляци нийт инфляцид эзлэх хувь нь дөнгөж-0.3 байна. Энэ нь нийт инфляцийн дийлэнх хувь нь үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаагүй бусад барааны үнийн өсөлтөөс бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн нөлөөгөөр импортын барааны шууд өсөлт, хөтөлбөрт хамрагдаагүй бусад барааны үнийн өсөлт, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн өсөлт аж.
Үүний зэрэгцээ Төв банкнаас 2014 оны долдугаар сар, 2015 оны нэгдүгээр саруудад бодлогын хүүг тус тус нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэнь бол 2015 оны дөрөвдүгээр сард тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр нь суурь инфляцийг өсгөхгүй байх мөн цаашлаад зорилтот түвшинд хүрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэмээн судлаачид хэлж байна. Инфляци суларсан нь цаашдаа эдийн засагт эерэг дохио болж байгааг статистикчид онцолсон юм.
О.САР