Хятадад дахиад л нисдэг таваг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Хятадад дахиад л нисдэг таваг илэрчээ

Хэдхэн хоногийн өмнө Хятадын зүүн урд хэсэгт орших Ханжоу хотын тэнгэрт нисдэг таваг илэрч, нисэх онгоцны буудлаа түр хугацаагаар хаахад хүрч байсан билээ. Тэгвэл энэ сарын 15-нд мөн л Хятадын зүүн этгээдэд орших Чунцин хотын тэнгэрт бүтэн цагийн турш ромбо хэлбэртэй их гэрэлтэй дөрвөн объект үзэгджээ. Shanghai Daily-гийн мэдээлснээр тэр дөрөв агаарт хөдөлгөөнгүй хэсэг тогтож байгаад эгц дээшээ хөөрчээ. Гэхдээ нэлээд хугацаанд харагдсаар байсан гэнэ.

Гэрэл зургийг харсан зарим хүн тэр дөрвөн зүйлийн нэгээс бусад нь агаарт хэсэг зуур тогтож зогссон нисдэг тэрэг байна гэсэн бол зарим нь цэргийн зэвсэглэлийн зориулалттай техник байж магадгүй гэжээ. Ямар боловч Бээжин, Шанхайгаас эрдэмтэн судлаачид очиж яагаад ойр ойрхон нисдэг биет харагдах болсны учрыг олохоор ажиллаж байгаа юм байна.

АНУ-ын Чикаго хотын олон улсын О Хара нисэх онгоцны буудлын хавьд ийм үзэгдэл 2006 онд мөн тохиолдсон ажээ. Гэвч америкчууд энэ талаар хэвлэлд дурдахыг тухайн үед эрс хориглож байжээ.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж