Тайландын хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Тайландын хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ

Тайландын хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ

Тайландын хаан Маха Вачиралонгкорн генерал Сутида бүсгүйтэй гэрлэж байгаагаа албан ёсоор зарлав. Хааны албаны хүн лхагва гаригт "Өдгөө 66 настай хаан Вачиралонгкорн генерал Сутида На Айдхайя бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн бөгөөд Сутида хатнаар өргөмжлөгдөн, титэм зүүж, хааны гэр бүлийн гишүүн болно. Хааны уламжлал болон хуулийн дагуу тэдний гэрлэлтийг баталсан” хэмээн хэлжээ.

Вачиралонгкорн нь эцгээ 2016 онд өөд болсны дараа Чакри гүрний 10 дахь Рама хаан болсон билээ. Анхдугаар Рама хаан 1782 онд анхдугаар хаан болж байжээ.

Өдгөө 66 настай Эзэн хаан ирэх бямба гаригт Буддын шашны болон Брахмин ёслолоор хаан ширээнд өргөмжлөгдөх бөгөөд баяр ёслолын ажиллагаа нь ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх ажээ.

Маха Вачиралонгкорн хаан дөрөв дэх удаагаа гэрлэж буй бөгөөд 1977 онд Соамсавали Китиякаратай, 1944 онд Ювадхида Полпрасертай, 2001 онд Шрирасми Сувади нартай тус тус гэрлэсэн байна. Тэрбээр хоёр охин, таван хүүтэйгээс нэг нь л албан ёсоор хунтайжаар өргөмжлөгдөх аж.

Тайландын Эзэн хаан 2016 онд Сутидаг армийн генерал цол хэргэмээр шагнажээ. Шинэ хатан Сутида Тиджай нь “Тай Эйрвэйз” нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд Эзэн хааны хувийн бие хамгаалах албаны дэд даргаар томилогдсон байна. Өмнө нь гадны хэвлэлүүдэд хаан Вачиралонгкорныг Сутидатай хувийн дотно харилцаатай хэмээн бичиж байв.

“Бангкок Пост” сонинд мэдээлснээр, хааны дөрөв дэх гэрлэлтийг Дусит ордонд тавдугаар сарын 1-ний өдөр бүртгэсэн аж.

Тайландын “Нэшн” порталын олж тогтоосноор Сутида хатан нь 1978 оны зургадугаар сарын 3-ны өдөр төрсөн. Өмнө нь “Тай Эйрвэйс” агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад, 2014 оны наймдугаар сард угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорны гэр бүлийн хамгаалалтын албаны командлагч, Хааны гвардийн тусгай ажиллагааны хэлтсийн командлагчаар тус тус ажиллаж байсан юм. 2016 оны 12 дугаар сард түүнд генерал цол олгожээ.

Тайландын хаан 10 дахь Рама буюу Маха Вачиралонгкорн нь 1952 оны долдугаар сард төржээ. Тэрбээр 2016 оны 10 дугаар сард хаан болж, хааны хэргэмийг хамгийн өтөл насандаа хүртсэн хунтайж болжээ.

 

Эх сурвалж: CNN, Bangkok Post, Nation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж