"Майн баяр"-ыг дэлхий даяар хэрхэн тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

"Майн баяр"-ыг дэлхий даяар хэрхэн тэмдэглэв

"Майн баяр"-ыг дэлхий даяар хэрхэн тэмдэглэв

Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд 1886 оны тавдугаар сарын 1-нд олныг хамарсан жагсаал хийж, ажлын найман цагтай болгохыг шаардан тэмцэж байсан юм. АНУ-ын Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хvн амь үрэгдэж байсан билээ. Жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис vйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширvvсч, бөмбөг дэлбэлснээс найман цагдаа амиа алджээ. Бөмбөг дэлбэлж, цагдаагийн ажилтны аминд хvрч, олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна. Энэ явдлаас хойш нэг их удалгvй 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр" болгон зарлажээ.

Ажилчдын баяр буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон юм. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баярын жагсаалтад бүртгэсэн байдаг. Ийнхvv “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1 -нд ЗХУ-ын удирдагчид, Коммунист Намын дарга нар сvvлийн удаа “Майн баяр”-ын арга хэмжээнд оролцож, үүнээс хойш 1992 онд уг баярыг "Хаврын баяр", "Хөдөлмөрчдийн баяр" болгон өөрчилсөн билээ. Ингээд өчигдөр /2019.05.01/ энэхүү баярыг дэлхий даяар хэрхэн тэмдэглэн өнгөрүүлснийг зургаар хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж