Canon Байгаль далайд аялуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Canon Байгаль далайд аялуулна

Canon брэнд үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор зохион байгуулсан “Минийх Мэдээж Canon” сугалаат худалдааны азтанууд өнгөрөгч бямба гарагт буюу 7 дугаар сарын 17-нд тодорч, хоёр азтан Байгаль далайгаар аялах эрхээр шагнагдлаа. Энэхүү сугалаат худалдаа нь зөвхөн М-Си-Эс Электрониксийн Canon төв болон ITZone компьютерийн сүлжээ их дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хэрэглэгчдийн дунд зохиогдсон бөгөөд дижитал зургийн аппарат, линз, өнгөт хэвлэгч болон дагалдах хэрэгсэл худалдан авсан хэрэглэгчид оролцох боломжтой байсан юм.

Сугалаат худалдааны эхний азтан С.Эрдэнэбаатар:

Би сарын өмнө охиндоо Canon брэндийн зургийн аппарат авч өгсөн юм. Сугалаанд оролцод азтан боллоо. Манай охин зураг авах хоббитой юм. Санаандгүй л сугалаанд хамрагдсан. Шалгаруулалт нь их шударга, сайхан боллоо.


Cугалаат худалдааны 2 дахь азтан Т.Баярбат:

Азтан болсондоо баяртай байна. Canon IXUS IS105 загварын аппарат аваад азтан болсон. 2 сугалаа аваад нэгээр нь азтан болсондоо аяртай байна. Сугалаат худалдааны азтанг шалгаруулах ёслолын арга хэмжээний үеэр Монголд 2 хоногийн хугацаатай айлчлал хийгээд байсан, Canon корпорацийн ази номхон далайн үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Хидэки Озава хүрэлцэн ирж, азтануудад шагналыг нь гардуулж, сугалаанд оролцогчид, уг үйл ажиллагааг сонирхон цугласан хүмүүст хандаж, Canon азийн маркетингийн багийнхныхаа өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв.

Азтан тодруулах үйл ажиллагаанд хөг нэмэхээр саяхан өөрсдийн шинэхэн цомгоо худалдаанд гаргаад байгаа, үндэсний хөгжмийн Хөсөгтөн хамтлаг, битбоксчин Бачкатай хамтран оролцохоор хүрэлцэн ирж, орчин цагийн хөгжмийн урсгалыг, үндэсний хөгжимтэй хослуулсан уран бүтээлээ толилуулсан нь үзэгчдийн талархалыг хүлээсэн сайхан тоглолт болов. Сугалааны тохирол тааруулах үйл ажиллагаатай зэрэгцэн бас нэгэн онцлог үйл ажиллагаа болсон нь “Canon Инээгээрэй – Шилдэг Гэрэл Зураг 2010” уралдааны шилдгийг шалгаруулах арга хэмжээ байлаа. Энэхүү уралдаанд нийт 58 гэрэл зурагчны 228 бүтээл ирсэн юм байна.


Ингээд эцэст нь залуусын сонсох дуртай The Lemons хамтлаг хүрэлцэн ирж, амьд хөгжмийн хамт уран бүтээлээ толилуулснаар уг арга хэмжээг өндөрлүүлсэн юм.

Сонирхуулахад Canon брэнд нь дэлхийн офисын тоног төхөөрөмжийн зах зээлийн 18%, мэргэжлийн камерны зах зээлийн 45%-ийг дангаар нийлүүлдэг юм байна. Энэхүү дэлхий дахинд чанараараа танигдсан брэндийн Монгол дах цорын ганц албан ёсны дистриьбютер М-Си-Эс Электроникс компани нь тус брэндийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын хэрэглэгчиддээ найдвартай хүргэн, глобал брэндийн нэр хүндийг Монголын зах зээлд өндөрт өргөн ажиллах хүндтэй үүргийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж