Дэлхийн хамгийн эртний занданшуулсан шарил олджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн эртний занданшуулсан шарил олджээ

Дэлхийн хамгийн эртний занданшуулсан шарил олджээ

Дэлхийн хамгийн эртний занданшуулсан шарил Чили улсаас олджээ. МЭӨ 7000 жилийн тэртээ Чинчорро омгийн хүмүүс Атаками цөлд аж төрж эхэлсэн бөгөөд тус цөл цаг хугацааны явцад Чили улс болжээ. Тус омгийнхон МЭӨ 5000 жилийн тэртээгээс эхлэн нас барагсдын шарилыг занданшуулж эхэлсэн аж. Иймээс Чили улс энэхүү олдворыг ЮНЕСКО-гийн "Дэлхийн өвийн сан"-д бүртгүүлэхийг хүсч буй юм байна.

Ариун дагшин цуглуулга

“CNN” сайтын гэрэл зургийн сэтгүүлч Марк Иоханссон энэхүү эртний олдворын тухай сурвалжилсан. Тэрбээр Атакама мужид байрлах “Сан Мигуел Де Азапа” археологийн музейд энэхүү эртний шарилыг үзэхээр очжээ. Тус музейд нийт 300 орчим Чинчорро омгийн хүмүүсийн шарил байсан аж. Харин музей нийт шарилын олдворын 10 хувийг нийтэд ил болгожээ. “Сан Мигель Де Азапа” музейн эрхлэгч Мариела Сантос эдгээр олдворын тухай хэлэхдээ “Эдгээр олдворууд тэр чигээрээ ариун дагшин цуглуулга юм. Учир нь энэ бүх занданшуулсан шарил нас барагсдыг оршуулах зан үйлийн чухал өв” гэжээ.

Хар болон улаан занданшуулсан шарил

Эрт үед амьдарч байсан хүмүүс нас барагсдын шарилыг занданшуулах таван төрлийн зан үйл үйлддэг байжээ. Гэсэн ч хамгийн түгээмэл үйлдэгддэг зан үйл нь “Хар болон улаан занданшуулсан шарил хийх” зан үйл юм. Хар занданшуулан шарил хийх зан үйл нь нас барсан хүмүүсийн биеийг олон хэсэгт хуваадаг. Дараа нь биеийг нь дахин нийлүүлж, арьсаар нь бүрхдэг уламжлалтай аж. Харин улаан занданшуулсан шарил бэлдэх зан үйлээр шарилыг олон жижиг хэсэгт хувааж, эрхтнүүдийг нь хатаадаг аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Чинчорро омгийнхны занданшуулсан шарилыг ЮНЕСКО-гоос дэлхийн өвийн санд бүртгэх тухай 2020 онд хэлэлцэхээр болсон байна. Мөн тус омгийнхны амьдарч байсан түүхийн дурсгал бүхий газарт аялал жуулчлал хөгжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. “Сан Мигель Де Азапа” музей 2020 оноос бүх занданшуулсан шарилын 35 хувийг нийтэд ил болгохоор болжээ.

Занданшуулсан шарил олдсон анхны газар

Германий археологич Макс Юле  Чили улсын Арика наран шарлагын газраас хамгийн анх занданшуулсан шарил олжээ. Арика наран шарлагын газар занданшуулсан шарилын олдвор ихтэй. Нэгэн загасчин шарил занданшуулах зан үйлийн эхлэлийг тавьж байжээ.

Х.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж