Түвдээс олдсон эртний хүний эрүүний яс "Денисовын хүн"-ийх байсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Түвдээс олдсон эртний хүний эрүүний яс "Денисовын хүн"-ийх байсан гэв

Түвдээс олдсон эртний хүний эрүүний яс "Денисовын хүн"-ийх байсан гэв

Одоогоос хэдэн арван мянган жилийн өмнө Оросын Алтайн хязгаарт амьдарч байгаад устаж үгүй болсон эртний хүмүүсийн төрөл болох "Денисовын хүн”-ий үлдэгдлийг анх удаа Сибирийн Денисовын агуйгаас өөр газраас олжээ. Өмнө нь энэ төрөл зүйлийн хүний үлдэгдэл нь зөвхөн Денисовын агуйгаас л олдож байсан бол энэ удаад Түвдийн агуйгаас олсон эртний хүний доод эрүүний яс нь Денисовын хүнийх байсныг тогтоожээ.

Энэхүү эрүүний ясны олдворыг 1980 онд Түвдийн нурууны 3,280 метрийн өндөрлөгт орших Байшия Карст агуйгаас олж байсан ба 160 мянган жилийн настай болохыг нь тогтоосон байна. Судалгаанд багийн гишүүн Германы Макс Планкын хүрээлэнгийн эрдэмтэн Жан Жак Хублины хэлснээр эртний хүний яс ийм өндөрлөг цэгээс олдсон нь цоо шинэ нээлт болж байгаа гэнэ. Өмнө нь дээд тал нь 2,000 метрийн өндрөөс л хүний ясны үлдэгдэл олдож байсан аж.

Тиймээс Денисовын хүмүүс нь өндөрлөг газар, хүчилтөрөгч дутмаг орчинд амьдрах чадвартай байсныг тогтоосон бөгөөд Гималайн нурууны өндөрлөгт амьдардаг Түвд болон Шерпа үндэстнүүдийн өвөг эцэг Денисовын хүмүүстэй эвцэлдэж байсны үр дүнд ийнхүү хүчилтөрөгч багатай орчинд гайхалтай сайн дасан зохицож амьдрах чадвартай болоход нөлөөлсөн гэж гэж үздэг.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж