Дөнгөж сая Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд гарсан галын талаар мэдээлэл хийлээ. Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд гал гарч, орох боломжгүй болсон учраас хохирлыг одоогоор нарийн тооцох боломжгүй байгаа аж. Гал унтраагчид галыг шуурхай унтраасан бөгөөд шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Даваа гариг бүрийн 16.00 цагаас Засгийн газар хуралддаг уламжлалын дагуу хуралдааныг “Нутгийн иргэдийн танхим”-д Шадар сайд У.Хүрэлсүх ахлан хийж байгаа гэж Ц.Мөнхтөр мэдэгдсэн юм.
Г.ДАРЬ