“Буухиа-2019” тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

“Буухиа-2019” тэмцээн болж байна

“Буухиа-2019” тэмцээн болж байна

Монголын хөнгөн атлетикийн холбооноос энэ онд 20 гаруй уралдаан тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд олон улсын өдрийг угтаж “Буухиа-2019” тэмцээнийг Сүхбаатарын талбайд хоёр насны ангиллаар зохион байгуулж байгаа аж.

Тэмцээнд 30 гаруй багийн 200 гаруй тамирчид оролцож буй. Энэхүү буухиа тэмцээнд нэг багт эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож 600 метрээс 100 метрийн зайнд гүйж шилдэг баг тодруулсан байна. Тус тэмцээнийг МҮОХ-ны нэрэмжит болгон жил бүр зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа аж. Мөн Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академиас хамтран улсын хэмжээн дэх нийт ЕБС-ийн олимпын танхимуудын дунд “Олимпын боловсрол ба хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн баг тамирчдыг өргөнөөр оролцууллаа.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж