Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/127 дугаар тушаалаар зохион байгуулж байгаа Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн дунд шатны “АУШДС-19.1” сургалт эхэллээ.
Сургалт энэ сарын 17-ныг хүртэл ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулагдах юм.
Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалтын онцлог нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д анх удаа хээрийн дадлага сургуулийг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.