Хөргөгчөө хэрхэн сонгож авах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Хөргөгчөө хэрхэн сонгож авах вэ?

Хуучны нэгэн хэвийн загвартай хөргөгчний үе хэдийн өнгөрсөн байна. Өнөөдөр үйлдвэрлэгчид шинэ технологи, шинэ загварыг гэрт тань бий болгохын тулд илүү шургуу ажиллаж байна. Та галын өрөөгөө шинэчлэж байгаа эсвэл хуучин хөргөгчөө солих цаг болсон эсвэл шинэ байранд орж байгаа бол хөргөгчөө сонгоход ямар их сонголттой болсныг хараад гайхаж магадгүй. Энэхүү гарын авлага танд хөргөгчөө сонгоход зайлшгүй мэдэх шаардлагатай гол үзүүлэлтүүдийг танилцуулж, зөв сонголтоо хийхэд тань туслах болно.

Хөргөгчний хэмжээгээ зөв сонгох нь

Шинэ хөргөгч сонгож авахад хамгийн чухал үзүүлэлт бол хэмжээ. Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол сул орон зайгаа хэмжээд түүнд тохирсон хэмжээтэй хөргөгч сонгоход л болно гэж боддог. Сул талбайныхаа өндөр, гүн, өргөнийг мэдэж авах нь зөвхөн эхлэл.  Эдгээрээс гадна хаалга онгойлгоход, агааржуулалт хэвийн ажиллахад, цэвэрлэгээ хийхэд шаардлагатай зай мэдэж авах хэрэгтэй. Хөргөгчийг гаднаас оруулж, таны гал тогоонд байрлуулах хүртэл зайнд багтах эсэхийг хэмж.

Гүн, өргөн, өндөрийг хэмж

Таны гал тогооны тавилга эсвэл шал жигд бус байгаа тохиолдолд өөр өөр газраас хэд хэдэн хэмжээг авах хэрэгтэй. Нэгдүгээрт, тавилганы доод талаас шал хүртэлх зайг хэмжинэ. Дараа нь тавилганы өргөн болон нүүрэн талаас хана хүртэлх зайг хэмжинэ. Мөн сул зайныхаа дээрээс доош өндөрийг хэмж. Эцэст нь тавилганы хаалга нээлттэй байх үеийн хаалганаас хана хүртэлх зайг хэмжинэ.

Хаалга нээгдэх хэмжээг тооц

Хөргөгчнийхөө хаалгыг нээхэд ямар зай хэрэгтэй вэ? Зарим хөргөгчийн хаалга бүтэн нээгдэж, тавиуруудыг гаргах боломжтой байдаг. Хөргөгчөө онгойлгох бүртээ хаалгаар нь аяга тавагны тавиураа, ширээгээ цохиод байхгүйн тулд хаалга нээлтэй байх үеийн хэмжээнээс ядаж 5 см зай нөөцтэй хэмжээрэй.

Агааржуулалтын системд шаардлагатай зайг бий болго

Хөргөгчнийхөө ар талд дор хаяж 2 см зай байхаар тооцоорой. Хөргөгчөө зөв байрлуулж чадаагүйгээс бол илүү эрчим хүч зарцуулж, мотор эсвэл компрессор нь эвдрэх аюултай.

Байрныхаа хаалгыг хэмж

Шинэ хөргөгчөө зөөж оруулахад танай гэрийн гадна хаалга, өрөөний хаалгаар багтах эсэхийг нь хэмжиж шалгаарай.

Aм бүлийн тоо

Хөргөгчнийхөө бодит хэмжээг тооцох нь зөв эхлэл. Одоо харин та гэр бүлийнхнийхээ тоог гаргаарай. Танай ам бүл удахгүй нэмэгдэх үү? Та гэртээ их хэмжээний хоол хүнс бэлдэж, үдэшлэг хийдэг үү? Дараах зөвлөгөө танд гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирох хөргөгчний багтаамжаа сонгоход туслана :

·      Насанд хүрсэн хүн дундажаар 0,1 – 0,15м куб хөргөгчний зай ашигладаг

·      Гэртээ хоолоо хийдэггүй залуу хосууд ойролцоогоор 0,3 – 0,4 м куб ашиглана

·      Гэртээ хоол хийх дуртай 2 хүн ойролцоогоор 0,45м куб

·      Дөрвөн ам бүлтэй дундаж айл хамгийн багадаа 0,5м куб зай ашигладаг

Хүнсний хэрэглээ болон хоолны зуршил

Хөргөгчөө сонгохдоо бодох нэг чухал зүйл бол та хэр ойр ойрхон хүнсний ногоогоо цуглуулдаг вэ? Та хүнсний бөөний төвөөс худалдан авч мөнгөө хэмнэдэг үү? Та ногоогоо хөлдөөж ашигладаг уу? Тэгвэл танд хөлдөөгчний хэмжээ арай ахуй байх шаардлагатай. Эсвэл та хүнсний ногоог шинээр нь авч хэрэглэдэг үү? Тэгвэл хүнсний ногоог шинээр нь удаан хадгалах тавиуртай эсэхийг нь асуугаарай. Хэрэв та том хэмжээний хөлдөөсөн мах, пицца зэргийг хадгалж хэрэглэдэг бол хөлдөөгчийнх нь хэмжээг шалгахад илүүдэхгүй.

Загвар ба стиль

Хэмжээгээ мэдээд авсан юм чинь одоо ямар загвар хэрэгтэйгээ сонгоцгооё.

Дээрээ хөлдөөгчтэй болох доороо хөлдөөгчтэй хөргөгч

Хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан хөлдөөгч нь дээд талдаа байрладаг эсвэл доод талдаа байрлаж болдог. Хөлдөөгч үндсэн хөргөгчийн хэмжээний гуравны нэгтэй адил хэмжээтэй байдаг.

Тавилганы хэмжээтэй тохирохуйц хөргөгч

Ихэвчлэн side by side болон фрэнч хаалганы төрөлтэй гардаг. Энэ загварууд гал тогооны тавилгатай уусч, харагдах байдал цэвэрхэн цэгцтэй байдаг.

Фрэнч хаалгатай хөргөгч

Фрэнч хаалгатай хөргөгч нь доод хэсэгтээ хөлдөөгчтэй, хөргөгчийн хэсгийн хоёр хаалга бүрэн нээгддэг загвар юм. Хаалга чөлөөтэй нээгдэж, дотор хэсэг зайтай болдог учир том хэмжээтээ хүнсээ хялбархан хийх боломжтой. Фрэнч хаалгатай хөргөгчүүд 3 эсвэл 4 хаалгатай байж болдог. Давуу тал нь загвар сайтай, олон төрлийн тохиргоотой.

Side by side хөргөгч

Энэ загваруудад хөргөгч, хөлдөөгчийн хэмжээ адил байдаг. Дээш доош хөдөлгөх боломжтой тавиурууд нь илүү уян хатан хэрэглээг бий болгоно. Зай багатай гал тогоонд хаалга онгойлгоход бага зай эзлэдэг илүү тохиромжтой хувилбар болно. Хөргөгчийн болон хөлдөөгчийн хэсэгийг ашиглахад илүү хялбар.

Хөлдөөгчгүй хөргөгч

Хөргөгчний бүх зайг хөлдөөх биш зөвхөн хөргөхөд ашиглаж болно. Хэрэв та тусдаа хөлдөөгчтэй бол энэ загвар илүү тохиромжтой. Бусад загваруудыг бодвол шинэ хүнс хадгалахад илүү их зайтай.

Жижиг оврын хөргөгч

Эдгээр хөргөгч нь дотуур байр, унтлагын өрөө, тоглоомын төвүүд, кино үзвэрийн газар болон оффисын хэрэглээнд илүү тохиромжтой.

Виноны хөргөгч

Уух зүйлс, шилтэй юм хадгалахад тусгайлан зориулан бүтээгдсэн.

Та одоо өөрийн гал тогооны дотоод засал, зай хэмжээндээ тохируулан хөргөгчөө сонгох л үлдлээ. Таны тавилга, бусад электрон хэрэгслүүд хар, цагаан, модон эсвэл өөр өнгөтэй байсан ч таны гал тогоонд тохирох хөргөгчийг сонгох боломжтой.

Түүнээс гадна …

Дээрх үзүүлэлтээс гадна таны сонголтоо хийхэд чухал нөлөөтэй хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний шинэлэг байдал

Хос хөргөлтийн системтэй хөргөгч сонговол хөргөгчийнхөө хэсэг тус бүрийн чийгшил, хөргөлтийн түвшинг ялгаатай сонгох боломжийг танд олгоно. Ингэснээр хөргөгчний хэсэгт бага чийгшилтэйгээр тохируулж, хүнсний ногоогоо шинээр нь илүү удаан хадгалах боломжтой.

Зохион байгуулалт

Та хөргөгчнөөсөө хэрэгтэй хүнсээ авах гэж удаан хайдаг бол хөргөгчний доторх зохион байгуулалт ямар чухал болохыг ойлгож байгаа байх. Сүүлийн үеийн тавиуруудын байршлыг өөрчлөх боломжтой загваруудыг сонирхоод үзээрэй. Мөн шингэн зүйл урсгадаггүй тавиуртай бол таны цэвэрлэгээ хийх цагийг хэмнэх болно.

Эрчим хүчний хэмнэлт

Хөргөгч бол айл гэрийн хамгийн том электрон төхөөрөмж байдаг. Тийм учраас сонголтоо хийхийн өмнө сарын урсгал зардалд тань зардал нэмэхгүй, эрчим хүчний хэмнэлттэй хувилбарыг сонгох нь зөв. Хөргөгчин дээрх Energy star тэмдэглэгээ таныг хөргөгчиндөө зарцуулах эрчим хүчний хэмнэлтийг батлах болно.

Ус болон мөсний сав

Хамгийн сүүлд санал болгох функц бол ус болон мөсний сав. Таны тав тухтай хэрэглээнд зориулагдсан. Мөсийг хадгалах 3 төрлийн сонголт байдаг :

–       Хөлдөөгч дотор байрлах мөсний сав хамгийн үр ашигтай сонголт байдаг. Хаалган дээрх мөсний савыг бодвол зай бага эзлэнэ. Гэхдээ мөс хэрэглэх болгондоо хаалгаа онгойлгоно.

–       Хаалганд байрлах мөсний сав ихэвчлэн side by side болон фрэнч хаалгатай хөргөгчинд байдаг. Хэрэглэхэд илүү хялбар, ердөө товч дарахад л таны аяганад мөс унаж ирнэ. Хаалгаа онгойлгох шаардлагагүй.

–       Хос мөсний сав зарим загваруудад байдаг. Мөсийг маш ихээр хэрэглэдэг хэрэглэгчдэд зориулсан.

Усны сав 2 төрлөөр байрласан байдаг :

–       Хаалганд байрласан усны сав нь хөргөгчний хаалгыг онгойлголгүйгээр хүйтэн усыг хялбархан хийж авах боломжийг олгодог

–       Хөргөгч дотор байрлах усны сав илүү зардалд хэмнэлттэй, гэхдээ мөсний савтай адилаар та ус авах бүртээ хаалгаа онгойлгох шаардлагатай.

Сүүлийн үеийн технологи

Анхны хөргөгч зөвхөн хүнсний бүтээгдэхүүн сэрүүн орчинд хадгалдаг байх үеэс одоог хүртэл маш их хувьсан өөрчлөгдсөн. Өнөөдөр бид илүү хялбар хэрэглээг бий болгохоос гадна зардлыг хэмнэх, хүнсийг илүү удаан шинээр нь хадгалах олон технологийг хөргөгчин дээрээ мэдэрч болно. Жишээ нь өөртөө аппликэшн бүхий хөргөгчийн дэлгэцэн дээр та гэр бүлийнхэндээ зурвас бичиж үлдээх, дуртай хоолны жороо хадгалах, хуанли харах гэх мэт үйлдлүүдийг хийх боломжтой болжээ. Харин зарим загварууд усны савандаа усыг хийжүүлэх үйлдэлтэй байдаг. Толбо тогтдоггүй дизайн бүхий хөргөгч нь бага насний хүүхэдтэй айлд хурууны хээ тогтохгүй, цэвэрлэгээ хийхэд их цаг зарцуулахгүй давуу талыг бий болгож байна.

Таны гэрийн дотоод засал, зай, өөрийн хэрэглээнд тань тохирох хөргөгчөө сонгохдоо хэрэгтэй илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай PC mall сүлжээ их дэлгүүрийн худалдааны зөвлөхүүдээс аваарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж