“Барын ав” Монголд…

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

“Барын ав” Монголд…

Төрийн ордноор өчигдөр /2019.4.30./ “чихээ тавьж” гүйж яваад нэгэн эрхмийн өрөөнөөс сонирхолтой ном олж үзлээ.

“…“Бар”-ын ав /Хятадад өрнөж буй авлигатай тэмцэх ажиллагаа” гэдэг нэртэй ном байна.

Хятадын төр, Ши Жиньпиний авлигатай тэмцэх ажиллагааг дэлхий хардаг, сонсдог. Төрийн эрх аваад удаагүй байхдаа “үнэгний ав” ажиллагаа эхлүүлж, хилийн чанадаас авлигачдаа зөөж аваачаад цаазалсан нь “орон бүхний авлигачид”-ын толгойд нэгийг бодуулсан гэдэг юм.

Тэгвэл энэ ажиллагааны талаар Казахстаны нэртэй эрдэмтэн, Хятад судлаач Константин Сыроежкин судалгааны ном бичжээ. Хятадын төрийн энэ цаг үеийн гол бодлого нь болсон авлига, түүнээс үүдсэн ялзралтай тэмцэх ажиллагаа тус улсын улстөрийн хүрээн дэх тэмцэл болж хурцаад байгаа. Энэ ажиллагаа яагаад Хятадын “тав дахь үе”-ийн удирдагчдын нэрийн хуудас болсон бэ.

Энэ нь ямар үр дүнд хүрч, Хятадын улс төрийн бодлогод хэрхэн нөлөөлсөн бэ гэдэгт номын зохиогч Константин Сыроежкин хариулт өгөхийг хичээсэн гэнэ.

Түүнийгээ дэлхий дахинд түгээснийг АТГ-ынхан буюу Д.Зоригт орчуулж, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж магадлан нягтлаад цөөн тоогоор хэвлүүлж, хууль хяналтын байгууллагынхан, улс төрийн зарим албан тушаалтанд түгээжээ.

Номын Өмнөх үг болгож АТГ-ын дарга Х.Энхжаргал “…Энэ номонд БНХАУ-ын удирдлагаас сүүлийн жилүүдэд авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа бодлого, үй ажиллагаа, үүнд ард олноо хэрхэн татан оролцуулж байгааг тодорхой баримт нотолгоотойгоор дэлгэн харуулж байгаа юм. Энэхүү бүтээлийг “Барын ав” гэж нэрлэсэн учир нь энд тус улсын удирдлагын хүрээнийхний дунд цэцэглэн хөгжөөд байсан авлигын томоохон сүлжээнүүдийг ард олныхоо шууд дэмжлэгтэйгээр илрүүлж, оролцогчдын нь хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн баримтуудыг голлон оруулсанд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээлд зөвхөн “барууд”-ын хэргийг тодорхой баримттайгаар дэлгэн харуулсан гэсэн үг” гэж тэмдэглэжээ.

Энэ ном “…Хятад дахь улс төрийн бачимдал”, “…ХКН-ын XVIII Их хурал ба боловсон хүчний тохиролцоо”, “…”Авлига ба ялзралтай тэмцэх ажиллагаа”-ны онцлог”, “…Авлига ба ялзралтай хийх тэмцэл” орон нутагт өрнөсөн нь”, “…”Бар”-ын ав ба хүчний байгууллагуудад хийсэн цэвэрлэгээ”, “…Жоу Юнканы хэрэг”, “…ХКН-ын XIX Их хурлын өмнөх хүчний харьцаа” гэсэн зургаан бүлэгтэй юм байна.

Монгол дахь “барууд”-ын авлига сөнөтүгэй.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж