Даваа гариг бүрийн 16.00 цагаас Засгийн газар хуралддаг уламжлал тогтсон. Тэгвэл Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улс руу ажлын айлчлал хийхээр явсан, мөн Засгийн газрын хуралдаан болдог танхимд гал гарсантай холбоотойгоор засаг хуралдах эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодруулахад, Засаг яг одоо хуралдах гэж байна. Хуралдаан “Нутгийн удирдлагын танхим”-д болж, Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг ахална гэсэн юм. Харин Засгийн газрын хуралдаан болдог танхимд яагаад гал гарсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.
О.САР