Хүүхэд байхад эмээгийн хөөрүүлсэн сүүн дээр тогтсон өрмийг хуруугаараа цоолж идээд баахан загнуулаад явсан хөгжилтэй дурсамж цаанаа л нэг өег сөн.
Хүүхэд байхад эмээгийн хөөрүүлсэн сүүн дээр тогтсон өрмийг хуруугаараа цоолж идээд баахан загнуулдаг явсан хөгжилтэй дурсамж цаанаа л нэг өег сөн. Бас эмээгийн бүрсэн таргийг бүлээнээр нь ууж суухад хоёр завжаар сэрүү татаад ирдэг тэр сайхан мөч өчигдөрхөн мэт тагнайд амтагдах…
Хөдсөн өлгийд хүн болж, малын бэлчээрт өлчиржиж, буянт сүргийн сүү, таргаар ундаалсан болохоор монгол түмэн угаасаа яс, цус сайтай гэж Азийн цээжинд танигдсан улс. Гэвч бүх л эд эсэнд маань шингэсэн энэ уламжлал суурин соёлд уусан замхарч буйг биеэр мэдэрч явна.
Хөдсөн өлгийд хүн болж, малын бэлчээрт өлчиржиж, буянт сүргийн сүү, таргаар ундаалсан болохоор монгол түмэн угаасаа яс, цус сайтай гэж Азийн цээжинд танигдсан улс. Гэвч бүх л эд эсэнд маань шингэсэн энэ уламжлал суурин соёлд уусан замхарч буйг биеэр мэдэрч явна.
Саяхан даа, хүүгийн минь гэдэс өвдөж гүйлгээд би гэдэг хүн баахан сандрав. Ээдэм өгөх сайн гэж дуулаад дэлгүүрээс авсан савтай сүүгээрээ ээдэм хийхээр болов оо. Сүүгээ бүлээсгээд дээр нь жаахан тараг хийгээд ээдэхийг нь удтал хүлээлээ. Юун ээдэх, харин ч энд тэндээ жижиг жижиг бөөгнөрсөөр хөхрөөд ирэв. Ядахдаа шар сүү ч гараагүй юм даа. Эмээгийн бүрдэг хөөрүүлсэн сүү ядах юмгүй ээдэм болчихдог байсныг санахад одоо үеийн миний хэрэглээ сүү мөн үү гэж өөрөөсөө асуусаар хоцорсон доо.
"Сүү сайн байх тусмаа л амархан гашилдаг юм. Сайн гэдэг нь амьд, богино настай байна гэсэн үг. Эх малаас гарч байгаа байгалийн өөрийнх нь бүтээгдэхүүн учраас тэр шүү дээ" гэж эмээ хэлж байсныг нэхэн санав. Тиймдээ ч эмээ хөөрүүлсэн сүүгээ гашилчихна гэхдээ хурдхан л тараг, ааруул, аарц болгочихдог байж. Гэтэл өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр бүр 6 сар хадгална гэсэн бичигтэй сүү, тараг байх юм. Хэчнээн ч удаан хадгалсан бай гашилдаггүй, яаж ч ээдэм хийе, тараг бүрье гэсэн "хөдөлж" өгдөггүй ид шидийн сүү хэрэглэдэг, хорвоо ертөнцөөс тасарсан хүмүүс нь бид болчихож. Лав л малчны хотноос авчраад, хөөрүүлж савласан сүүг ганц 7 хоног битгий хэл ганц өдөр орчны хэмд байлгахад ээдэж гашлах нь энүүхэнд. Тийм болохоор бид өөрсдөөсөө малын сүү уугаад байна уу, эсвэл… гэсэн асуултыг тавих цаг болж.
Сүүлийн үед монгол хүүхэд сүүний харшилтай болсон гэх мэдээлэл их байна. Хэзээ байтлаа монголчууд хар балчраасаа залгилж өссөн уураг арвин энэ ундаанаасаа харшиж нийцэхээ байчихав. Энэ асуултын хариулт ч мөн л дээр өгүүлсэн гашилдаггүй гайхамшигт сүүний нөлөөнд ч байж мэдэх юм гэсэн хардлага эх хүний хувьд төрөөд байна. Байгалийнхаа амьд чанарыг гээгээгүй цацлын эрдэнэ болсон жинхэнэ сүүг хэрэглэж чадаж байна уу гэдгээ хардах эрх нь эх хүн бүхэнд бий.
Хамгийн харамсмаар нь юу гээч… Бид саалийн сүүнийхээ амтыг мартчихаж. Энэ амтыг мэдэх хүн хөдөөний хөх өвгөчүүлээс өөр алга гэхэд хилсдэхгүй нь. Хуурай сүүгээ шингэн сүү гэж сурталчлаад худалдаж байна гэсэн яриа ам дамжин олны дунд бат бөх оршиж байна. Үнэн, худлыг мэдэхгүй ч саалийн сүүнээс хамаагүй ялгаатай гэдгийг нь амтлахад л түвэггүй мэдэгддэг дээ.
Хамгийн харамсмаар нь юу гээч… Бид саалийн сүүнийхээ амтыг мартчихаж. Энэ амтыг мэдэх хүн хөдөөний хөх өвгөчүүлээс өөр алга гэхэд хилсдэхгүй нь.
Саяхан өөртөө ч итгэмээргүй зүйлтэй учирснаа хуваалцахгүй өнгөрч бас чадахгүй нь. Танил эгч маань "Сайн" сүүгээр ээдэм хийгээд орио бялуу хийсэн талаараа хуучилсан юм. Үнэндээ тухайн үедээ итгээгүй, бас санаанд ч орсонгүй. Ямартаа ч үзээд алдъя гэж санаад энэ сүүгээр ээдэм хийж үзэхээр шийдсэн юм. Эхлээд амсаж үзлээ. Үнэхээр л эмээтэйгээ хөөрүүлж уудаг байсан сүүний амт яг мөн шүү. Эргэлзэж ядаад ээждээ амсууллаа. "Хөөх, энэ чинь жинхэнэ сүү байна ш дээ" гэж хоёр хүүг минь асарч өдөржин гэрт үлддэг ээж минь дуу алдсан даа. Хүүхдүүддээ ийм л сүү авч өгье гэж бид хоёр ярилцсан. Бас ээдэм ч хийж үзлээ. Хөвсийж ирээд л зөөлөн цагаан ээдэм дүрээрээ биелээд гараад ирсэн дээ. Энэ чинь л эмээгийн минь ярьдаг байсан амьд сүү байна даа гэж тэрхэн мөчид өөртөө хэлж билээ.
АПУ компани "Сайн" сүүгээ малчны хотноос авчирсан сүүг олон улсын стандартын дагуу ариутган, амин дэм, амьд шинж чанарыг нь алдагдуулалгүйгээр савладаг гэдгийг бас олж мэдлээ. Тиймээс гэр бүлийнхээ төлөө та "Сайн" сүүг зүгээр л амсаад үз. Таныг саалийн шинэхэн сүүний амтыг мэдрэх хуучин сайхан дурсамжууд руу тань хөтлөн аваачна. Бүү эргэлзээрэй.