Долоон байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Долоон байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд долоон байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болжээ. Томоохон албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлэхээр дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх болсон байна. Сүүлийн жилүүдэд энэ талын хүсэлт эрс нэмэгджээ. Нэг жилд л гэхэд дэргэдээ цэцэрлэг байгуулах 30 орчим хүсэлт ирдэг байна. Улмаар тухайн байгууллагын орчин нөхцөл, байрны стандартыг харгалзан зөвшөөрөл олгодог хэмээн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхсайхан хэлсэн юм.

Дашрамд дуулгахад, 2014-2015 оны хичээлийн жилд 1100 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд 106 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий. Тэдний 75 мянга нь л цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн хэд нь гэрээр хүмүүждэг аж.

Б.Заяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж