Барселона талбайдаа ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Барселона талбайдаа ялалт байгуулав

Барселона талбайдаа ялалт байгуулав

Аваргуудын лигийн хагас шигшээд таарсан Барселона болон Ливерпүүл клубуудын эхний тоглолт “Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Тоглолт 3-0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Л.Месси клубынхээ төлөө 600 дахь гоолоо өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.

  • Барселона 3-0 Ливерпүүл (гоол: Л.Суарез 26’,Л.Месси 75’, 82’)

Шар хуудас: К.Ленглет 39’, Л.Суарез 61’, Х.Алаба 86’, Фабиньо 81’

Улаан хуудас:

Барселона: тер Штеген, Х.Алаба, К.Ленглет, Ж.Пике, С.Роберто (К.Алена 90+3’), Ф.Коунтиньо (Н.Семедо 60’), С.Бускетс, И.Ракитич, А.Видал, Л.Суарез  (У.Дембеле 90+3’), Л.Месси

Ливерпүүл: А.Беккер, Ж.Гомез, Ж.Матип, ван Дейк, А.Робертсон, Ж.Милнер (Д.Ориги 85’), Фабиньо, Н.Кейта (Ж.Хендерсон 24’), Ж.Вейналдум (Р.Фирминьо 79’), М.Салах, С.Мане

Тоглолтын эхний гоолыг хамгаалагч Х.Алабагийн дамжуулсан бөмбөгийг Л.Суарез хаалга руу засаж гоол болгосноор 26 дахь минутанд талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Түүний дараа Л.Месси хаалганы шонгоос ойсон бөмбөгийг нэмж нэг гоол оруулсан бол 16-н гаднаа чөлөөт цохилтоор А.Беккерийн хаалганы баруун дээд буланд цохин нэгэн гоёмсог гоолыг оруулсан юм. Өрсөлдөгч багаас С.Манег тоглолтын эхний довтолгоо хийх үед Барселона клубын хамгаалагч унагасан ч шүүгч алдаа гэж үзээгүй. Мөн С.Мане хаалгачийн эсрэг гарсан ч мөн л амжилтгүй болгосон. Энэ тоглолтонд Барселона клубын хаалгач тер Штеген маш сайн байж эсрэг багийн аюултай довтолгоонуудыг зогсоож байсан. Ийнхүү Барслона клуб хагас шигшээгийн эхний тоглолтонд хожил байгуулснаар хариу тоглолтонд давуу байдлыг бий болгоод байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж