Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарсан Испаний “Барселона”, Английн “Ливерпүүл” багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 3:0-оор талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Л.Суарез оруулсан бол 75, 82 дахь минутад Л.Месси гоол хийж, хожлоо баталгаажуулсан.
Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болох бөгөөд “Ливерпүүл”-д хүндхэн даалгавар үлдлээ.
“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээн эхний тоглолтоос Нидерландын “Аякс Амстрердам”, Испаний “Барселона” багууд эхний хожлоо авлаа. Багуудын хариу тоглолтууд ирэх долоо хоногт болж, цомын төлөө өрсөлдөх багууд тодорно.
Өнгөрсөн шөнийн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ