“Атлетик 220” клуб “MBG” гэмтэл согогийн эмнэлэгтэй хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

“Атлетик 220” клуб “MBG” гэмтэл согогийн эмнэлэгтэй хамтарч ажиллана

“Атлетик 220” клуб “MBG” гэмтэл согогийн эмнэлэгтэй хамтарч ажиллана

Хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийн тамирчдад тулгарч байгаа гол асуудал бол яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. Тамирчдад тулгамдаж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Атлетик 220” клуб, “MBG” Гэмтэл Согогийн эмнэлэг хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд “MBG” Гэмтэл Согогийн эмнэлэг “Атлетик 220” клубийн тамирчдын бэртэл гэмтлийг хариуцах ба урьдчилсан сэргийлэх үзлэг оношлогоо, сэргээн засах физик эмчилгээнд хамрагдах, шаардлагатай үед хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн тамирчид байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байхаас гадна бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтад хамрагдах юм байна. “MBG” Гэмтэл Согогийн эмнэлэг төрөлжсөн нарийн мэргэжлийн 3-р шатлалын эмнэлэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тамирчдад төдийгүй мэргэжлийн урлагийн байгууллагууд болон бүжигчид, циркийн жүжигчдэд тохиолддог урлагийн гэмтэл буюу мэргэжлээс шалтгаалах бэртэл гэмтлийг хариуцан хамтран ажиллаж эмийн болон мэс засал эмчилгээ мөн сэргээн засах физик эмчилгээ болон бусад эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж тамирчид болон урлагийнхныг маш сайн ойлгон дэмжиж тусладаг онцлог давуу талтай.

Монголын хөлбөмбөгт шинэ өнгө төрөх нэмж байгаа “Атлетик 220” клуб байгуулагдаад 3 жил болж байгаа хэдий ч, “Мазала” Дээд Лигт анх орсон жилээ хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил МХБХ-ны цомын аварга болсон. Харин тэд 2019 оны “Мазала” Дээд Лигийн тун амжилттай эхлүүлж эхний 2 тойргийн дараах байдлаар 6 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж явна.

Ийнхүү “Атлетик 220” клуб Монголын хөлбөмбөгийн клубүүдээс анх удаа мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Мөн “MBG”эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг зохион байгуулдагийн нэг нь энэхүү хамтын ажиллагааны гэрээ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж