М.Анхцэцэг Нинбо хотоос мөнгөн медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг Нинбо хотоос мөнгөн медальтай ирэв

М.Анхцэцэг Нинбо хотоос мөнгөн медальтай ирэв

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотод долоон хоногийн турш шилдгүүдээ тодрууллаа. 28 орны 226 тамирчин өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй зургаа, эрэгтэй нэг тамирчин өрсөлдлөө. Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ч.Нямзул, Г.Анужин, М.Анхцэцэг, Э.Билэгсайхан болон Э.Мөнхдөл нар 2019 оны олон улсын анхны тэмцээнээ эхлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 81 кг-д хүч үзсэн М.Анхцэцэг огцомоор 93 кг, түлхэлтээр 113 кг, нийлбэрээр 206 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд “Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д шагналт наймдугаар байрт орж байсан бол энэ жилээс жин өгсөж 81 кг-д хүч сорьж эхэллээ.

2016 оны залуучуудын болон насанд хүрэгчдийн Азийн аварга, оюуны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын хүндийн өргөлтийн түүхэн амжилтыг үзүүлсэн М.Анхцэцэг 2018 онд хүүтэй болсон билээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн бэлтгэлдээ эргэн орж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “Токио 2020” олиимпийн наадмын оноо цуглуулах эхний тэмцээндээ амжилттай оролцлоо.

Нинбо хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын шүүгч Л.Одгэрэл нарын 42 шүүгч ажилласан байна. Тэрбээр М.Анхцэцэгийн медалыг гардуулан өгчээ.

Баг тамирчид өчигдөр /2019.05.01/ эх орондоо иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж